НИЙГЭМХУУЛЬ

Б.Баасанцогт өмгөөлөх эрхээ сэргээлгэхээр шүүхдээд ЯЛАГДАВ

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “... олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхисон байна.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-01-18 03:27

ЮУН ШҮҮХДЭХ ЭНЭ ЧИНЬ ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРГЭЭР ЯЛ АВАХ ЁСТОЙ ЭТГЭЭД БИЗДЭЭ

Зочин
Зочин
2022-01-18 07:53

Оюука Нямбаатар нар худлаа попорч архидаж самуурсан хэлжн з####уусаар нийгэмд шоу хийж араар нь жинхэнэ идэж ууж самуурч дуусгаж байна. Хэн ч хохирсоэ юм энэ бичлэгэээс Үүний оронд төрийн банкнаас 32иэрбум идсэн УИХ 3 гишүүн. 300,400 тэрбумаар идсэн Ундармаа ,өрөө төлөхгүй байгаа МАК, Монполмет ш####гаж улс хохиролгүй болгооч. Утаа,ковид , эдмйн засгийн хүндрэл, хилийн хориг гээд хийх тулгамдсан ажил их байна шдээ. ОДОО НОРД ПОП ЯРИА, ХУДЛАА ҮНЭН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ СЕНСАЦИ ЧИНЬ ЗАЛХААЖ ЫАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x