СПОРТСурвалжилга, Нийтлэл

Допингийн гажуудал буюу Баяр наадмын комисс үзэмжээр шийтгэсээр ирсний гор

Монголын үндэсний бөхийн “шүдний өвчин” болж, өдрөөс өдөрт сүүдэр нь томорсоор буй асуудлын нэг нь допинг. Төр, засгаас, МҮБХ-ноос “Жилд тэдэн бөхөөс илэрлээ, илэрсэнгүй” гэдгээс өөр барим, тавим зүйл хийхгүй байгаа нь допингийг улам өөгшүүлж байна гэж шүүмжлэх хүн олон. Өдгөө допинг шударга бус өрсөлдөөнийг зөвхөн бий болгоод зогсохгүй бөхчүүдийг хагаралдуулж, үл ойлголцол үүсгээд буй нь харамсалтай. Өнгөрсөн бүтэн сайнд болсон барилдаанд юу болсныг манай уншигчид сайн мэдэж байгаа нь мэдээж. 2020 оны улсын наадмын дараа допинг илэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд зодоглохоор ирснийг бөхчүүд эсэргүүцсэн. Улмаар тус барилдааныг цуцалсан билээ.

Энэ маргаан цаашид ч үргэлжлэх магадлалтай. Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар барилдахаар ирэхэд бөхчүүд дахиад эсэргүүцвэл яах вэ. Тэдний  шийтгэлийн хугацаа нь дууссан уу, дууссан. Барилдах эрх нь сэргэсэн үү, сэргэсэн. Нэгэнт шийтгэлийнх хугацаа дууссан тул барилдах нь тэдний зөв.

Энэ бүх үйл ойлголцлын эхлэл хаана байв. Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 11 сараар хассан нь зөв үү, буруу юу.

Олон үг нуршихгүйгээр шууд хэлэхэд, энэ бүх ойлголцол, гажуудлын эхлэлийг тавьсан, гол буруутан нь Баяр наадмын комисс. Тус комисс үзэмжээр хандан, тэгш бус, шударга бус шийдвэр гарган, энэ асуудалд үзэмжээр хандсаны гор ингэж гарч байгаа юм. Хуудуутай, жалга довны , үзэмжээр хандсандаа Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 11 сараар хасаж, Б.Бат-Оршихын улсын харцага цолыг хураасан. Багадаа жилээр хасах учиртай байтал яагаад 11 сараар шийтгэв. Жилээр хасахаар Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдах боломжгүй болно. Тиймээс 11 сараар хасаж, дараа жилийн наадмаас өмнө эрх сэргэхээр тохируулсан гэх шүүмжлэл бөхийн хүрээнийхэн, олны дунд өдгөө ч бий. Энэ л бүх үл ойлголцлын эхлэл болсон.

Ц.МАГАЛЖАВ: “ДАРАА ЖИЛИЙН НААДМААР БАРИЛДУУЛНА” ГЭЭД 11 САРААР ХАССАН НЬ МАШ БУРУУ ШИЙДВЭР

Тухайн үед МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “11 сараар хассан нь маш буруу шийдвэр. Үүнийг эсэргүүцсэн гурван гишүүний нэг нь би. Төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлийнхээ хүрээнд, өөрсдийнхөө хүмүүсийг харьяа агентлагт оруулаад ийм шийдвэр гаргачихлаа. Одоо байгаа Бөхийн салбар хороог татан буулгах хэрэгтэй.

Яагаад гэвэл, допингийн асуудал ямар байгаа билээ. Хэрэглэсэн бөхчүүдийг ийм хөнгөн шийтгэж болохгүй. “Шийтгэл нь хөнгөн” гээд дахиад олон бөх хэрэглэвэл яах вэ. Өмнөх Салбар хорооны гишүүд  улсын наадмын дараа допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хасдаг байсан. Допингийн асуудал овоо эмх цэгцэндээ орж байтал ийм юм болчихлоо. Тиймээс одоогийн Бөхийн салбар хороог татан буулгах хэрэгтэй. “11 сараар хасаад ирэх жилийн долдугаар сарын 1-нд барилдуулна” гээд сууж байгаа хүмүүстэй юу ярих вэ. Гайхаад асуухаар “Ардын хувьсгалын 100 жилээр Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахыг харах хүсэлтэй хүн олон байна” гэсэн.  Ийм нөхдүүдтэй хамт допингтой тэмцэнэ гэдэг хэцүү. Үе, үеийн Допингийн салбар хорооны удирдлага, Бөхийн салбар хорооны дарга нарыг АТГ шалгах хэрэгтэй. Үндэсний бөхийг жинхэнэ завхруулж, допингийг өөгшүүлж буй хүмүүс бол улс төрчид” гэж байв.

Мөн тухайн үед тэрбээр Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 11 сараар хассан нь хууль бус, энэ шийдвэрээ эргэж харахыг Бөхийн салбар хорооны дарга Б.Баасандоржид гаргаж байв.

Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, илэрсэн тунгийн хэмжээнээс шалтгаалж заримынх нь цолыг хүртэл хураасан тохиолдол бий. Өнгөрсөн жил л гэхэд Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул найм, бусад гурван бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан.

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын адил анх удаа допингийн шинжилгээнд бүдэрчхээд дөрвөн жилээр хасуулах аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарт шударга бус байсан нь ойлгомжтой.

Хэдэн жилээр эрхийг хасах, цолыг хураах эсэхэд гол нөлөөлдөг зүйл бол тунгийн хэмжээ. Н.Батсууриас бага хэмжээнд илэрлээ гээд 11 сараар хассан гэж бодоход допингийн төрлийн гурвын гурван төрлийн бодис илэрсэн Р.Пүрэвдагвад адилхан шийтгэл оногдуулах нь шударга бус. Үүнийг бөхчүүд эсэргүүцсэн нь буруу биш. Бөхчүүд зөвхөн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг бус шударга бус шийдвэрийг эсэргүүцсэнээ хэлсэн.

О.ХАНГАЙ: АВАРГА, АРСЛАН ХОЁРЫГ БУС ШУДАРГА БУС ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЮМ ШҮҮ

Бөхчүүдийн акцыг эхлүүлсэн, улсын харцага О.Хангай “” гэсэн юм. О.Хангай л эсэргүүцсэнээс болж тэднийг барилдуулаагүй гэвэл өрөөсгөл. Бусад бөх эсэргүүцэхгүй байж болох л байсан. Бөхчүүд ч мөн эсэргүүцсэн нь допингтой, шударга бус шийдвэртэй эвлэрэх хүсэлгүйгээ илэрхийлсний илрэл.

Н.БАТСУУРЬ: ЗАВТАЙ БОЛОХООРОО ЯРИЛЦЛАГА ӨГЬЕ

Бид даян аварга Н.Батсууриас байр суурийг нь авахаар утсаар холбогдоход “Ажил дээрээ завгүй байна. Тэгж байгаад завтай болохоороо дараа ярилцлага өгье” гэв.

Б.БААСАНДОРЖ: ЯРИЛЦЛАГА ӨГӨХ БОЛОМЖГҮЙ, ЭМНЭЛЭГТ БАЙНА

Мөн ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандоржоос тодруулга авахаар холбогдоход “Нийгэмд буруу, зөрүү ойлголт их гарч байна. МҮБХ-ныхон өчигдөр сонин, сонин юм ярина лээ. Би энэ талаар тайлбар өгчихмөөр байна. Даанч ярилцлага өгөх боломжгүй, эмнэлэгт хэвтэж байна” гэлээ.

БӨХИЙН САЛБАР ХОРООНД БӨХИЙН ХҮРЭЭНИЙХНЭЭС ГАНЦ НЭГИЙГ Л БАГТААДАГ

Бөхийн жаргал, зовлонг, цаад нарийн учир зангилааг сайн мэддэг хүн л зөв шийдвэр гаргана. Баяр наадмын комисст, Бөхийн салбар хороонд бөхийн хүрээнийхнээс ганц нэгхэн хүн л багтдаг. 2020 онд гэхэд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас бусад нь тэс өөр салбарын, ХЗДХ-ийн яам, Хил хамгаалахын ерөнхий газрын хүмүүс сууж байгаад л ийм шийдвэр гаргасан.

Н.БАТСУУРЬ, Р.ПҮРЭВДАГВА НАРЫН ЭРХИЙГ 11 САРААР ХАСАХЫГ ДЭМЖСЭН ГИШҮҮД

-Б.Баасандорж (ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бөхийн салбар хорооны дарга)

-Ш.Лхачинжав (ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал)

-Батлах хамгаалах яам, бригадын генерал Ц.Сосорбарам

-Батлан хамгаалах яамны төлөөлөл Энхтайван

-ХЗДХ-ийн яамны төлөөлөл Сайнзоригт, Цолмонбаяр

ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮД:

-Ц.Магалжав (МҮБХ-ны тэргүүн, улсын заан)

-БТСУХ-ны Хэлстийн дарга Отгонбаатар

-Хишигсүрэн.

2020 оны улсын наадмаас допинг илэрсэн бөхчүүдийн асуудлыг ийм бүрэлдэхүүнтэй хэлэлцэн, шийдвэрлэжээ. Тэдний дунд бөх мэддэг, нарийн учир зангилааг нь ойлгодог хүн хэд байгаа бол. Бөхийн салбарын л биш бол бөхийн тухай мэдэхгүй гэж тэднийг үгүйсгээгүйг тодотгоё. Ц.Магалжавын хамт дахиад дор хаяж бөхийн хоёр төлөөлөл суусан бол асуудалд арай нухацтай хандах байсан болов уу. Тиймээс цаашид Баяр наадмын комисс, Бөхийн салбарт бөхчүүдийн төлөөллийг нь түлхүү багтаан, хууль, эрх зүйн хүрээнд ултай суурьтай хандан, хуулийн дагуу шийдвэр гаргах чухал байгаа юм.

За, одоо гол асуудалдаа оръё. Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 11 сараар хассан нь шударга шийдвэр мөн үү. Наадмаар болон бусад үед допинг илэрсэн бөхчүүдэд ямар шийтгэл оногдуулж байв. Тэдэнтэй харьцуулахад хэр шударга шийтгэл вэ.

Наадмаар илэрсэн допингийн асуудлыг Баяр наадмын комисс, бусад үед илэрснийг МҮБХ хариуцаж, зохих шийтгэлийг нь оногдуулдаг.

ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХЧҮҮДЭД ЯМАР ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН БЭ

-Хамгийн анх допинг илэрсэн бөх бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх, Дархан аварга А.Сүхбат. 2002 онд түүнээс анаболик стероид гэх бодис илэрч, Баяр наадмын Зохион байгуулах хорооноос түүний чимгийг хураах шийдвэр гарч байв. Тухайн үед улсын аварга цолтой байсан А.Сүхбат допингоо хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр түүний талд гарсан юм. Ингээд А.Сүхбат аварга ямар ч шийтгэлгүй өнгөрсөн. Дараа нь тэрбээр 2006 онд шинжилгээ өгөхөө татгалзсан тул допинг илэрсэнд тооцсон юм.

-Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат бөх, улсын начин Д.Батбаяраас 2003 онд допинг илэрсэн. Баяр наадмын зохион байгуулах хороо түүний цолыг хураах шийдвэр гаргаж байв. Д.Батбаяр шүүхэд гомдол гаргасны дагуу хэлэлцээд хүчингүй болгосон юм.

-Ховд аймгийн Мөст сумын харьяат бөх, улсын заан Ц.Мягмарсүрэн, Хөвсгөл аймгийн Галь сумын харьяат бөх, улсын харцага Г.Ганхуяг нараас  2004 онд допинг илэрсэн.

-Архангай аймгийн Булган сумын харьяат бөх, улсын гарьд Д.Рагчаа, Сэлэнгэ аймгийн харьяат бөх, улсын аварга, Г.Эрхэмбаяр нараас 2006 онд допинг илэрсэн. Д.Рагчаагийн гэм буруутайг 2012 онд тогтоосон. Тухайн үед Д.Рагчаа улсын заан цолтой байсан. Улмаар түүнийг гэм буруутайд тооцох үед улсын гарьд цол авчихсан байсан тул чимгийг нь хураагаад л өнгөрч, Ц.Магалжавт улсын заан, Ш.Уламбаярт улсын харцага цол олгосон.

-Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх, улсын заан Б.Соронзонболд, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат бөх, улсын начин Б.Сумъяабэйс нараас 2009 онд допинг илэрсэн. Улмаар тэдний давааг хүчингүйд тооцон, чимгийг нь хурааж, өнөөгийн улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Баасандорж нарт чимэг нөхөж олгосон.

-Ховд  аймгийн Мянгад сумын харьяат бөх, улсын харцага Г.Алтангэрэл, Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын начин Ч.Цогбаяр нараас 2011 онд допинг илэрсэн. Тэр жилийн наадмаас Г.Алтангэрэл улсын харцага, Ч.Цогбаяр улсын начин цол авсан юм. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хассан

-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат бөх, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нараас 2012 онд допинг илэрсэн. Х.Мөнхбаатарын барилдах эрхийг гурав, Б.Сугаржаргалынхыг зургаан сараар хасаж байв. Допинг илэрсэн бөхөд хамгийн хөнгөн шийтгэл оногдуулсан тохиолдол. Улмаар Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон Т.Санчирт улсын заан, Ж.Амартүвшинд улсын харцага цол нөхөж олгосон юм.

-Архангай аймгийн Тариат сумын харьяат бөх Н.Адьяабат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат бөх Б.Суманчулуун нараас 2014 онд допинг илэрсэн. Улмаар тухайн үед тэдний цолыг хураасан юм. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гарган, Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураасныг хүчингүй болгожээ. Ингэснээр тэдний цолыг хасаагүйд тооцон, улсын начин цол нь сэргэсэн юм.

Үүний сацуу даян аварга Н.Батсууриас 2020 онд допинг илэрсэн. Түүнд тавын даваанд унасан Б.Суманчулуунд улсын начин цол нөхөж олгоод байсан юм.

-Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат бөх, улсын начин Б.Баатарцол, Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Ганзориг нараас 2016 онд допинг илэрсэн. Улмаар Б.Баатарцолын барилдах эрхийг хоёр жилээр хасан, Б.Ганзоригийн улсын начин цолыг хураасан юм.

-Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын гарьд Н.Ганбаатар, Дорноговь аймгийн харьяат бөх, улсын харцага А.Цацабшир, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат бөх, улсын начин А.Бямба-Очир нараас 2018 онд допинг илэрсэн. Улмаар Н.Ганбаатар, А.Цацабшир нарын чимгийг хураан, барилдах эрхийн хоёр жилээр хасан, Ц.Бямба-Очирын улсын начин цолыг хураахаар шийдвэрлэсэн юм.

Үүний дара Ц.Бямба-Очир “Хориотой эмийг эмчийн жорын дагуу хэрэглэсэн мэдэх боломжгүй байсан” гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан. Шүүх хэлэлцээд “Үндэсэний баяр наадам болохоос 30 хоногийн өмнө аливаа эм, эмийн бэлдмэл хэрэглэсэн тухайгаа мэдүүлсэн тохиолдолд баяр наадамд барилдах эрх хязгаарлагдахгүй бөгөөд цол авсан, түрүүлсэн эсэх асуудал үгүйсгэгдэхгүй. Мөн эмчийн жорын дагуу түүний буруугаас болоогүй буюу мэдээгүй” гэсэн үндэслэлээр улсын начин цолыг нь хэвээр үлдээн, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан юм.

-2018 оны нэгдүгээр сард БТСУХ, МҮБХ хамтран наадмын бус үед гэнэтийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас сэргээш илэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан.

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболд, Баянхонгор аймгийн харьяат бөх, улсын начин Д.Цэрэнтогтох нараас 2019 онд допинг илэрсэн. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хассан. Үүний дараа Э.Оюунболд шүүхэд хандаад ялсан тул хоёр жилээр хассан шийдвэрийг хүчингүй болгосон юм. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Э.Оюунболдын улсын аварга цолыг хураасан билээ. Улмаар түүнд өвдөг шороонд Н.Батсуурь даян аварга, Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, Н.Мустафа улсын начин цол, Ц.Содномдорж “Үлэмж бадрах” чимэг нөхөж авсан юм.

-Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн харьяат бөх, аймгийн арслан Б.Бат-Орших нараас 2020 онд допинг илэрсэн.

-Өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд зодоглосон улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нараас допинг илэрсэн. Улмаар Э.Оюунболдоос давтан илэрсэн гэж үзэн барилдах эрхийг найм, бусдынхыг нь дөрвөн жилээр хассан юм. Улсын наадмын бус барилдаан тул тэдний допингийн асуудлыг МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаж, дээрх шийтгэлийг оногдуулсан юм.

ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХЧҮҮДИЙГ ЯМАР ТОХИОЛДОЛД ЯАЖ ШИЙТГЭХ НАРИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ

Эндээс харахад допингийн гажуудал, ялгавартай, үзэмж харсан, харилцан адилгүй шийтгэл зөвхөн одоо бий болоогүйг харж болно. Хамгийн анх дархан аварга А.Сүхбатаас допинг илрэхэд шийтгэл оногдуулж, чадаагүй, толгойг нь илээд өнгөрсөн нь энэ бүх завхралын эхлэл болсон. Допинг илэрлээ гэж цолыг нь хураасан атлаа дараа сэргээчихдэг, шинээр улсын начин болсон Б.Сугаржаргал, Ц.Бямба-Очир нарынхыг хураагаагүй өнгөрөөсөн нь шударга бус.

Жирийн үед допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан атлаа наадмаар допингийн шинжилгээнд бүдэрсэн, үзүүрлэсэн аваргыг, гурван төрлийн бодис илэрсэн арсланг 11 сараар шийтгэсэн нь хууль бус. Гурван төрлийн бодис илэрсэн нь бага хэмжээнд ордоггүй байлтай.

Нөгөө талаар “Илэрсэн хэмжээ нь бага” гэсэн хэтэрхий ерөнхий үндэслэлээр хандаж, барилдах эрх хасах хугацаа, цол хураах асуудлууд нь хууль, дүрэм болон журамд ямар тохиолдолд хэрхэн хэрэгжих талаар нарийн зохицуулж үгүй нь энэ бүх гажуудал, үл ойлголцлыг улам гааруулж байгаа юм. Энэ нь нөгөө талаар эрх мэдэл, танил талтай, нөлөө бүхий ар талтай бөхчүүдэд хөнгөн шийтгүүлээд өнгөрөх боломж олгосоор байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
2022-01-18 08:33

Дэлхийд допингийн шийтгэлийг холбоод нь оноодоггүй WADA буюу ДОПИНГИЙН ЭСРЭГ АГЕНТЛАГ ОНООДОГ. ЯАГААД ГЭВЭЛ ХОЛБООД НЬ ДОПИНГ ГЭЖ ЮУ ВЭ НАРИЙН МЭДЛЭГ БАЙДАГГҮЙ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСДЭГ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬТАЙ ХОЛБОГДДОГ УЧИР. ШИЙТГЭЛИЙГ ДОПИНГИЙН ЭСРЭГ АВЧ ХИЙСЭН ҮР ДҮНГ ГАРГАСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ТУЛ ДОПИНГИЙН ЭСРЭГ АГЕНТЛАГ ГАРГАХ ЁСТОЙ.

Зочин
Зочин
2022-01-18 08:36

ene ugaasaa zavharj guitsleedee ene mongol ulamjlal maani ingeed dopingiin shog bolj bduuslaa buh avarguud ni dopingtoi tegeed busad gaigui undur tsoltoinuud ni hurtel dopingtoi

Зочин
Зочин
2022-01-18 08:39

neg ugtei onigoo БӨХ

ХАНГАЙН зөв. Шударга бай
ХАНГАЙН зөв. Шударга бай
2022-01-18 09:01

НААДМЫН бөхийн с�##�бар хороо л буруу шийдвэр гаргасан. ШИЙДВЭРЭЭ цуц�##�ж, МҮБХ шийдвэр гаргах нь зөв шүү

Зочин
Зочин
2022-01-18 09:10

mongoliin buhiin holboog taraaj shine komis baiguulj baij saijrina

Зочин
Зочин
2022-01-18 09:24

ene dopin hergelsen bugdiig ni hatuu shiitgeed busdiig ni uldeegeechdee

Зочин
Зочин
2022-01-18 09:53

Новшнуудын бүгдийнх зөв цусан өшөө болтол сэв

иргэн
иргэн
2022-01-18 10:04

ҮИБН-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО БӨХИЙН САЛБАР КОМИСЫН ШИЙДВЭРИЙГ Л ХАРНА ШҮҮДЭЭ ТЭР БААСАНДОРЖ ГЭЖ УВС НӨХӨРТ ИХ УЧИР БНАА ХҮЧИНДЭЭД Л БАТАЛЧИХДАГ ГАР БНАА

Зочин
Зочин
2022-01-18 10:28

Бөхийн с�##�бар хороог буруутгах нь учир дутагд�##�тай. Улсын дээд шүүх хүч оруулдаг 4 төрлийн бодис хэрэглэсэн Оюунболдын барилдах эрхийг 1 жил хассан байхад хэрэглэсэн бодистой нь харьцуулж 11 сар барилдах эрхийг хассаныг буруутгаж болохгүй. Асуудлыг шүүхэд тавих нь үнэнийг олоход туслана.

зочин..
зочин..
2022-01-18 12:54

эхэлж Сүхбатын толгойг илснээс үүдэлтэ юм байна. юун түрүүнд допинг хэрэглэвэл ямар шийтгэл ногдуулахаа тахирвол янз бүрээр шийтгэх асууд�##� цэгцрэх юм. ямарч байсан ижил тэгш,шударга байх нь зөв.цаашдаа зөвхөн барилдаж амьдардаг нэг хэсэг хүмүүс байх юм уу,Цөөн монголчуудын нэг хэсэг нь барилдаж,нэг хэсэг нь дуулж бүжиглэж гэх мэтээр амьдрахаар хэн нь хэд нь ажиллаж,баялаг бүтээх вэ,бүтээсэн жаахан баялаг нь нийт ард иргэдэд хүртэх үү,үгүй юу гэдгийг бодмоор!

Зочин
Зочин
2022-01-18 14:21

увсын �########�нууд өөрийн бөхдөө 11 сарын тэнсэн, Оюунболдод 8 жилийн ял оноолоо. махан толгой об увсынхантай нийлж архи уусан биш цуснаас нь химийн элементүүд олон төрөлөөрөө илэрлээ.

зочин
зочин
2022-01-18 22:03

-Б.Баасандорж (ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бөхийн с�##�бар хорооны дарга)

-Ш.Лхачинжав (ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генер�##�)

-Батлах хамга�##�ах яам, бригадын генер�##� Ц.Сосорбарам

-Батлан хамга�##�ах яамны төлөөлөл Энхтайван

-ХЗДХ-ийн яамны төлөөлөл Сайнзоригт, Цолмонбаяр эдгээр нөхдүүдээс бүгдээс нь тодоруулга авч мэдээлнэ үү

Зочин
Зочин
2022-01-19 10:12

Сан�##�: 2020 оны баяр наадмын комиссын шийдвэрийг ЗГ цуцлах. Дахиж шудрагаар шийтгэл ноогдуулах. Цаашдаа допингийн их бага хэрэглэснээс үл хамааран шууд 5 жилээр барилдах эрхийг нь ха�####�г байх. Ижил гараанаас эхлэхийн тулд энэ удаа допинг хэрэглэсэн бөх бөхчүүдийг нэг удаа өршөөж бүх бөхчүүдийн шийтгэлийг хүчингүй болгож нэг гараанаас эхлэх

Холбоотой мэдээ

Back to top button