ЭДИЙН ЗАСАГ

Зургаан сарын дотор инфляц хоёр дахин өсөж, ТБҮЦ 8.2 их наяд руу буужээ

Төв банкны үнэт цаас сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр дүнг заасаар байсан. 2019, 2020 онуудад дунджаар 4.5 орчим их наяд төгрөг байдаг байсан бол цар тахлын үед хоёр дахин нэмэгдэж, 2021 оны эхний хагаст 9 их наядад хүрсэн. Уг нь 3 хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэх зорилгоор ТБҮЦ-ыг арилжаалснаар энэ дүн буурах учиртай байсан ч тэгээгүй.

Тэгвэл нэгдүгээр сарын сүүлийн мэдээгээр ТБҮЦ 8.2 их наяд болж, буурчээ. Энэ 2021 оноос хойших нэг жилийн хугацаанд хүрсэн хамгийн бага дүнд тооцогдож байна. Графикаас харахад цаашид ч ТБҮЦ буух хандлагатай байгаа юм. Арилжааны банкнууд эрсдэлээс хамгаалж, хөрөнгөө Төв банканд үнэт цаас хэлбэрээр хадгалж, хүү авдаг. Энэ нь санхүүгийн хүнд цаг үед арилжааны банкнуудад тус болдог механизм бөгөөд ТБҮЦ өндөр байх тусам иргэд, ААН-үүдэд очих зээл багасдаг.

Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд ТБҮЦ буурах тусам банкнууд хөрөнгөө иргэд рүү зээл хэлбэрээр олгож, мөнгөний урсгалыг цусаар сэлбэж буйн илрэл гэж харж болно. Эдийн засаг сэргэх нэг үндэс нь энэ болдог.


Харин инфляц улсын дүнгээр 13.4, Улаанбаатар хотод 14.8 байна. Энэ асар өндөр үзүүлэлт. Хэдийгээр цар тахлын үед арилжааны банкнууд зээл олгохоо больж, хөрөнгөө ТБҮЦ болгон хамгаалаад байсан ч инфляци 6-7 хооронд хэлбэлзэж байв. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэр үеэс даруй хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг болж байна.

Инфляц хэдэн хувь байна, тэр хэрээр мөнгөний үнэ цэн буурдаг. Энэ утгаар өнөөдрийн байдлаар иргэдийн цалингийн, гар дээрх мөнгөний 13.4 хувь нь хоосон цаастай тэнцэж байна. Бүр тодруулбал, 100 мянган төгрөг 86,600 төгрөгтэй дүйцэж иржээ. Инфляц нэмэгдэхэд Эрээн-Замын-Үүдийн хил хаагдаж, зарим төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн явдал хамгийн ихээр нөлөөлсөн байна.

2021 оны зургадугаар сарыг хэмжих цэг болгож үзвэл: ТБҮЦ 10 их наяд төгрөг байсан бол Улаанбаатар хотын инфляц 7 хувь байжээ. Тэгэхээр зургаан сарын хугацаанд ТБҮЦ 8.2 руу буусан ч инфляц хоёр дахин нэмэгдсэн байна.

Эндээс урд хилийн асуудал цэгцрээд ирвэл эдийн засаг эрчимжих үндсэн нөхцөл тавигдсан нь харагдаж байгаа юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 08:37

odoo mongol mungu zugeer tsaas boloh zam uruuga orj baina daa araichdee

Зочин
Зочин
2022-01-18 08:44

odoo buh mungun dansaa dollar bolgoson ni l odoo onondoo

Зочин
Зочин
2022-01-18 09:13

za ingeed mungu ni tsaas bolj ehelj baina daa yun nuguu coinii hansh muu odoo mongol tugrugiin hansh muu

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x