ЭДИЙН ЗАСАГ

2022 онд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад 780 сая ам.доллар баталлаа

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Туркоиз Хилл Ресурсес” компани 2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулсныг өнөөдөр /2022.01.18/ “Junior Mining Network” мэдээлжээ.

Үүнд дурдсанаар, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2022 оны төсөв болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан байна. Энэ хүрээнд далд уурхайн бүтээн байгуулалтад 780 сая ам.долларыг баталжээ.

Мөн нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч, баталсан талаар мэдээлсэн байна. Ингэснээр далд уурхайд улаар огтлох малталт хийх зөвшөөрөл олгогдож буй гэсэн үг. Хэдий 780 сая ам.доллар баталсан ч энэ оны хүрээнд 1.4 тэрбум ам.доллар шаардлагатай гэж “Туркоиз Хилл Ресурсес” компани дурдсан байна.

2021 онд Оюу толгой уурхайн баяжмал дахь алтны агуулга 157 хувиар өссөн сайн мэдээтэй байна. 163 мянган тонн зэс, 468 мянган унц алтыг тус тус олборложээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button