ЭДИЙН ЗАСАГ

ХОМ: Кувейтийн элчин П.Сэргэлэн 16 мянган м.кв газар, дөрвөн орон сууц, 576 адуутай

УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томиллоо. Түүний АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.


Түүний хувийн орлого нь 59.5 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 108 сая хэмээн 2016 онд мэдүүлжээ. Тэрбээр 790 саяар үнэлэгдэх нийтийн хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр оффисстой бөгөөд нэг өвөлжөө, хаваржаа, хүлэмжтэй.

Мөн Lexus, 570- 1, Toyota, Land Cruiser 200 маркийн авто машинтай. Нийслэлийн алдарт уяач цолтой тэрээр 2016 онд 495 сая төгрөгөөр үнэлэгдэх 576 адуу, 250 хоньтой гэж мэдүүлжээ.

Цаашлаад 16,885 мкв эзэмшил газартай. Урлаг соёлын түүхийн үнэт эдлэлтэй бөгөөд 172 саяар үнэлэгддэг аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 123 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 20 сая төгрөгийн авлагатай, зээлгүй. "Монголком" ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэж тус тус мэдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button