Нийгмийн

ТОДРУУЛГА: Сурагчдаа хүчирхийлсэн гурван багшид тус бүр нэг жил хорих ял оноосон

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван багш сурагчдаа хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт холбогдсон. Тодруулбал, өнгөрөгч оны нэгдүгээр сарын 25-нд Мандал сумын хоёр, гурав, дөрөвдүгээр сургуулийн англи хэл, биеийн тамир, газар зүйн багш нар болох А, Т, М нар нийлж, ес, арванхоёрдугаар ангийн сурагч охидыг хүчирхийлсэн хэргээр саатуулагдаж буй юм. Энэ тухай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхээс тодруулахад:

"Сурагчаа хүчирхийлсэн гэх А, Т, М гурван багшид тус бүр нэг жил хорих ял оноосон. Тухайн хэргийн шүүх хурал өнгөрөгч оны зургаадугаар сард болж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэв.

Тус багш нар сурагчдаа согтоож, тус сумын Зүүнхараад байрлах нэр бүхий зочид буудалд хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдож байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 16:08

Нийлж хүчин хийсэн хүмүүст ердөө ганцхан жил өглөө гэжүү

Зочин
Зочин
2022-01-18 16:19

Waaw3

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
2022-01-18 16:50

Ийм хууль шүүхтэй байхаар яаж шударга ёс тогтож нийгэм эрүүлжих вээ дээ

Зочин
Зочин
2022-01-18 17:25

Солиорчихсон юм, бүлэг гэмт хэрэг, хүчингийн хэрэгт 10биш 1хэн жилийн ял өгч бдг солиорчихсон байна тэр шүүгчид

Холбоотой мэдээ

Back to top button