Нийгмийн

Цагаан сарын баярыг зөвхөн гэр, гэртээ тэмдэглэх санал гаргалаа

УОК-ын  Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Энэ үеэр цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айл өрхөөр орж халдвар тараахгүй байх тухай уриалга, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээж ажиллахыг Шадар сайд үүрэг болгожээ.

Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авах хариу арга хэмжээний тухай хэлэлцэн, санал солилцон, Шадар сайд  Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө.

Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар  мэдээлэл хүргэлээ. Тэрбээр мэдээлэлдээ ковидын омикрон хувилбарын тархалт нь эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтөн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байгааг дурдлаа. Мөн Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0,7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо.

Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу  968,478 хүн хамрагдсан бол  нэмэлт IV тунд 36400 гаруй хүн тус тус хамрагджээ. ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, цахимаар золгох уриалгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн бүх сувгаар иргэдэд идэвхтэй түгээх, Ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа.

Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хариу аргаа хэмжээний талаар танилцуулж, омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажиллах зорилгоор тандалтын баг, авто машины тоог нэмэгдүүлж байгааг мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан Шуурхай ажлын хэсгийн гишүүдэд хандан, Цар тахлын мутацлагдсан Омикрон хувилбар дотоодод тархсантай холбогдуулан түүнтэй тэмцэх, даван туулах хариу арга хэмжээг  шуурхай авахыг сануулан, “хэвтэн эмчлүүлэгчдийн ор зохицуулалтыг УОК, Шадар сайд мэдэж зохицуулж байгаа”  гэдэг ташаа мэдээллийг залруулж, ЭМЯ, НЭМГ, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд олон нийтэд үнэн зөв бодит  мэдээлэл өгөх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор улсын хэмжээнд дэлгэсэн нь Дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад бага тоо юм. Тиймээс өвчтөнийг хэвтэн эмчлүүлэхдээ иргэдийг чирэгдүүлэлгүй, эрэмбэлэлтийг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй.  Мөн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажилла" гэв.

Цахим хурлын төгсгөлд Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.

  • Ковидын омикрон хувилбараас урьдчилсан сэргийлэх арга зам, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зөвлөмж, иргэдийн асуусан асуултад хариулах тусгай контентыг өдөрт 3-аас доошгүй удаа тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хандан түгээх
  • Төрийн байгууллагууд 0-5 настай хүүхэдтэй албан хаагч нарыг, мөн бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах тусгай хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх
  • Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, эмийн багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах
  • Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасган иргэдэд төвөг чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах
  • Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийн судалгааг гаргаж, тасалдуулахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хянан зохицуулах газар хариуцан хэрэгжүүлэх
  • Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айл өрхөөр орж халдвар тараахгүй байх тухай уриалга, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээж ажиллахыг тус тус үүрэг болголоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha
2022-01-18 23:31

Chadvargui har baasnuud

Зочин
Зочин
2022-01-19 10:15

teged l eej aav ruugaa yavj bn ged l heseed unana shd , hun ireheer oruulahgui geltei bish er n tsahimaar temdegle ged horih heregteis shd bayaraar er n yadiin !!

Холбоотой мэдээ

Back to top button