НИЙГЭМХУУЛЬ

Г.Отгонтамир: Осол гаргасан автобусны жолоочийг амралтгүй ажиллуулсан эсэхийг шалгана

Явган зорчигчийг зам тээврийн ослоос сэргийлэх "Гэрлээр анхааруулъя" арга хэмжээг эхлүүлсэн талаар ТЦА-наас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр өнөөдөр /2021.01.19/ өглөө 09:50 минутын үед Хүнсний 4-ийн автобусны буудлын орчимд гарсан ослын талаар мэдээлэл өглөө.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэлэхдээ "Гурван автобус, гурван машин мөргөлдсөн осол гарсан. Ослын улмаас зургаан иргэнийг ГССҮТ рүү хүргэсэн. Ослын шалтгаан нөхцлийг тодруулж, хэргийн газрын үзлэг дөнгөж дуусаж байна. Осол гаргасан жолоочийг илүү цагаар ажиллуулсан эсэх, техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан эсэхийг шалгуулна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x