ОРОН НУТАГ

ДАРХАН-УУЛ: Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо

Дархан-Уул аймагт өнгөрсөн оны сүүлээр зарим өдөртөө коронавирусийн 0-5 тохиолдолтой байсан бол энэ оны эхний долоо хоногт 380 тохиолдол, хоёр дахь долоо хоногт 1118 болон нэмэгджээ.

Тархвар судлаачдын тооцооллоор Дарханд 1.27-2.10 өдрүүдэд өвчлөлийн тохиолдол хамгийн өндөрт хүрэх бөгөөд өдөрт дундажаар 2000 тохиолдол гарна гэж тооцоолжээ. Иймд АОК-оос:

-2022.1.20 өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа / хурал зөвлөгөөн, соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага хүлээн авалт/ -г түр хугацаагаар хязгаарлалаа.

-Шашин сүм хийдийн байгууллага цахим хэлбэрт шилжин ажиллана.

-ААНБ-уудын бизнесийн аливаа үйл ажиллагаанд хязгаарлалт байхгүй.

-Хот хоорондын замын хөдөлгөөнд хязгаарлалт тавиагүй болно.

-Иргэд та бүхэн хот хөдөөнөөс зочин хүлээн авахгүй байх, онцын шаардлагагүй бол зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулья.

-Бага насны хүүхдээ нийгмийн харилцаанд оруулахаас аль болох татгалзаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x