Тооцоолол: 11 хоногийн дараа халдвар хоёр дахин нэмэгдэж, УОК-оос “хөл хорих” нөхцөл үүснэ

Өчигдөр /2022.01.18/ УОК-оос долоо хоногт бүртгэгдэж буй коронавируст халдварын дундаж дүн хоёр дахин нэмэгдвэл хөдөлгөөн хязгаарлана гэж мэдэгдсэн. Замын болон олон нийтийн хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийнэ хэмээсэн нь бүрэн хөл хорио биш боловч хөл хорих агуулгатай шийдвэр юм.
Тэгвэл ДЭМБ-ын халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэхэд ямар хугацаа зарцуулахыг тооцдог /Doubling time/ дата мэдээллийг харвал, энэ коэффициент 11 хоног байна. Өөрөөр хэлбэл халдвар 11 хоногийн дараа хоёр дахин нэмэгдэнэ гэсэн дата тооцоолол гарчээ. Ингэснээр УОК-ын мэдээлсэн, “хөл хорих” шийдвэх хэрэгжих нөхцөл үүсэх юм.
УОК мэдээлэл хийсэн өдрөөс өмнөх долоо хоногийн халдварын тохиолдлын дундаж нь 2141 байна. Тодруулбал:
- 2022.01.12-нд 1818
- 2022.01.13-нд 2279
- 2022.01.14-нд 2010
- 2022.01.15-нд 2347
- 2022.01.16-нд 2751
- 2022.01.17-нд 1673
- 2022.01.18-нд 2135 халдвар тус тус бүртгэгдсэн байна. Энэ долоон өдрийн дундаж нь 2141 болно.
Харин энэ дундаж хоёр дахин нэмэгдэхийн тулд нэг өдрийн халдвар дунджаар 4250 орчим болох ёстой. Графикт шугам татаж үзвэл энэ хэмжээнд хоёрдугаар сарын 1-ний өмнөхөн хүрэх тооцоолол үүсэж байна. Энэ нь 11 хоногийн дараа халдвар хоёр дахин нэмэгдэнэ гэсэн ДЭМБ-ын үндсэн тооцоололтой ч мөргөж байгаа юм.

Өөрөөр хэлбэл УОК-ын хөдөлгөөн хязгаарлана гэсэн шийдвэр яг Цагаан сарын баярын өдрүүдэд хэрэгжих магадлалтай байна.
УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийхдээ “Хөл хорих шиг амархан зүйл үгүй. Иймд аль болох л хөл хорио тогтоохгүй чиглэлд ажиллана” гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорь хорь
hicheel surguuliig onlaindaachee