Нийгмийн

Г.Занданшатар С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан С.Зориг агсанд гүн хүндэтгэл үзүүлж, УИХ-ын Тамгын газар, ''Зориг сан''-тай хамтран “Үндсэн хууль ба Зориг” нийтлэлийн уралдааныг залуучуудын дунд зарлажээ.

Тэрбээр цахим хуудаснаа "Үндсэн хуулийг батлахад хүчтэй цөөнхийн дуу хоолой болж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан үндсэн хууль батлахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг юм. Энэ өдөр С.Зориг агсаны гэгээн дурсгалыг хүндэтгэж хувь нэмрийг онцлон дурдах ёстой" гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button