СПОРТ

Бүх сургууль хөлбөмбөгийн багштай болно

“Нийтийн буюу сургуулийн хөлбөмбөг” хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлнэ.

2027 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд  21 аймагт Азийн Хөлбөмбөгийн Холбооны “С” дасгалжуулагч багш бэлтгэх, сургууль бүр хөлбөмбөгийн багш, дасгалжуулагчтай болох,  2100 бөмбөгийг сургуулиудад хүргэх ажлууд зохион байгуулагдана.
Сургуулийн хөлбөмбөгийн орчинг сайжруулах зорилгоор 79, 24 дүгээр сургууль болон Техник технологийн дээд сургуулийн хөлбөмбөгийн талбайг олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. 2022 онд 52, 34, 28, 2, Оюуны Ундраа цогцолборын талбайг засварлахаар төлөвлөжээ.

Сургуулийн орчинд хөлбөмбөгийн буюу багийн спортыг хөгжүүлэх төслийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа дэмжихээ илэрхийлсэн бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хамтран ажиллахаа мэдэгдлээ. Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ялгаварлан гадуурхалтыг багасгаж, амжилтыг чухалчлах биш хүний хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн, аюулгүй байдлыг хангана гэж төлөвлөж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2022-01-21 16:49

ЗА МЭДРЭЛҮҮД МИНЬ ИНГЭЖ ТЭНЭГТЭХИЙН ОРОНД БҮХ СУРГУУЛИА ЭМЧ ШИГ ЭМЧТЭЙ ЧАДАЛТАЙ НИЙГМИЙН АЖИЛТАНТАЙ БОЛГОНО ГЭВЭЛ ҮНЭНД ОЙР

монгол
монгол
2022-01-21 16:52

ЖМНХЭНЭ ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГУУД ТӨРҮҮЛДЭГ УЛС ГҮРНҮҮД ИНГЭЖ СОЛИОРООГҮЙ БАЙГАА ШҮҮ

монгол
монгол
2022-01-21 16:54

ЖАРГАЛМАА ЭНХАМГАЛАН ХОЁР МӨНГӨ ИДЭХ АРГАА ОЛЖЭЭ

зочин..
зочин..
2022-01-21 17:56

Тамирын багш нартаа дүрмийг нь заахад л болно. Хөдөөгийн сургуулиудыг хөл бөмбөгийн т�##�байтай болгох ажлыг нэн тэргүүнд хийвэл болно шүү. Удас ухаж байхаар гадаадынхны дуртай спортыг сурч дүрэм журмаар нь тоглох хэрэгтэй. Чух�##� нь : Багийн спорт тул хамт олон бүрдүүлэх,ямагт гүйж байдаг тул жин нэмэхгүй байхад нэн тустай гээд олон ач холбогдол бий.

Холбоотой мэдээ

Back to top button