НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"Дөрвөн настай хүүгээ гэрээс 10 км-ийн цаана жалганаас бээрсэн байхад олсон”

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг “Эхэн худаг” гэдэг газраас энэ сарын 20-ны өдрийн өглөөний 10:00 цагийн орчимд иргэн А-гийн дөрвөн настай хүү А гэрээсээ гараад сураггүй алга болсон. Улмаар Онцгой байдлын албан хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж, тухайн өдрийн оройн 20:05 цагийн үед гэрээс 10 км-ийн цаана байрлах "Шар хөтөл” гэх газраас хүүг олсон юм. Тус газар нь аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т, сумын төвөөс баруун зүг 20 км-т байрладаг байна.

-ӨГЛӨӨ ЦАЙГАА УУЧИХААД ГЭРИЙНХЭЭ ОРЧИМ ТОГЛОЖ БАЙСАН-

Бид Ховд аймгийн Ховд сум, Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах хүүгийн өвөөтэй утсаар холбогдож, тодруулга авлаа. Аав тухайн үед малдаа яваад эзгүй байсан бөгөөд хүү ээж, өвөөтэйгөө хамтдаа байсан юм.

-Гэрээсээ төөрч, сураггүй болсон дөрвөн настай хүүгээ эсэн мэнд олсон. Хүүгээ алга болсныг хэзээ мэдсэн бэ?

-Өглөө цайгаа уучихаад гэрийнхээ гадна тоглож байсан юм. Өдөртөө гэрийнхээ орчим л тоглоод өнждөг, дундуур нь ирж цайгаа уугаад буцаад л гарчихдаг. Тухайн өдөр өглөө эрт гараад дуудахад ирэхгүй байсан.

Ойр орчим тоглоод дуудах чимээ сонсохгүй байгаа байх гээд гэрийн ойр орчим, тоглодог газруудаар нь хайж эхэлсэн. Ингээд олдохгүй байсан учир онцгой байдлын алба хаагчдад дуудлага өгч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хайж эхлээд, аймгийн төвөөс нэмэлт хүч дуудсан байсан. Ингээд гэрээсээ нэлээн зайтай, газраас хүүгээ олсоон. Хүүгээ олсон учир нэмэлт хүч рүү залгаж, чимээ дуулгасан.

-ХҮҮГЭЭ АЛДААД, БҮРЭНХИЙД ОЛСОН УЧИР АЙЖ, БЭЭРСЭН БАЙДАЛТАЙ БАЙСАН-

-Хүүг олоход ямар байдалтай байсан бэ. Гарахдаа дулаан хувцас өмссөн байсан уу?

-Өвлийн хүрэм, гутал, малгайтай гарсан. Гэрээс 10 км орчмын цаана жалга уруудаад явсан байсан. Орой бүрэнхий болсон байсан болохоор айж, бээрсэн байдалтай байсан.

Хүүгээ амжиж олсондоо их баяртай байна. Цаашид илүү анхааралтай байх хэрэгтэйг санууллаа. Хугацаа алдсан бол муу зүйл болж болох байлаа.

-Хүү өмнө нь гэрээсээ гараад төөрч, алга болж байсан уу?

-Хүү минь удахгүй таван нас хүрэх юм. Их сэргэлэн цовоо. Өмнө ингэж алга болж, биднийг сандаргаж байсангүй. Гэрийнхээ орчмыг бол сайн мэднэ. Тухайн өдөр бүрий болчихсон байсан учраас төөрөөд, гэртээ ирж чадаагүй байх.

-ХҮҮГЭЭ АЛДААД ОЛСОН НЬ БИДЭНД МАШ ТОМ СУРГАМЖ БОЛЛОО-

-Хүү гэмтэж бэртсэн үү. Алга болох үедээ их айсан байхдаа?

-Гэмтэж, бэртээгүй. Хацар, гар нь хүйтэнд хайрагдсан байснаас өөр гэмтэлгүй. Бид хүүгээ олоод дараа нь эмчид хандсан. "Гэрээсээ холдож болохгүй юм байна, төөрөх аюултай” гэдгийг сайн ойлгосон. Бид ч сайн сургамж авлаа.

-Хүү хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Би хүүгийн өвөө нь байгаа юм. Одоо 70 настай. Аав нь малдаа явсан. Ээж нь гэртээ бий" гэв.

  • Хүүгийн өвөө өндөр настай. Мөн утасны сүлжээ муу байснаас ийн товч яриа авсан юм. Бага насны хүүхэд төөрсөн, сураггүй болсон гэх хэргүүд сүүлийн үед ихсэж буй нь эцэг эхчүүдийг сонор сэрэмжтэй байхыг сануулна. Сүүлд өнгөрөгч оны долдугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт гэрийнхээ орчим тоглож байсан гурван настай хүүхэд төөрч, сураггүй алга болж байв. Улмаар охиныг тухай өдрийн оройн 20:00 цагийн үед ОХУ-ын хил орчмоос хилчид эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгч байсан.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд бага насны хүүхэддээ тавих анхаарал, халамжийг сайжруулах, ялангуяа ганцааранг нь хээр малд явуулах, гэрт нь орхихгүй байснаар болзошгүй эрсдлээс сэргийлж чадна. Өвлийн цагт хүүхэд төөрч, алга болсноос осгох, араатан амьтны дайрлагад өртөх зэргээр амь нас, эрүүл мэндээ хохироох өндөр эрсдэлтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-01-22 13:12

4 НАСТАЙ ХҮҮХЭД 1 ӨДӨР ГЭРЭЭСЭЭ 10 КМ ЯВЧИХДАГ ЮМ БАЙХДАА СОНИН ТОХИОЛДОЛ ЮМУУ ДАА

Зочин
Зочин
2022-01-23 01:20
Reply to  Иргэн

10 км хол биш. Өглөө 10 цагт �##�га болоод орой 8-д олдсон бол 10 км элбэг явна. Харин осгоогүйг нь гайхаж байна. Хүүхэд хөдөлгөөнтэй бас сайн хувцастай байсан байна. Зэрлэг өслгөлөн амьтан таараагүй аз болж.

Unshigch
Unshigch
2022-01-22 13:46

Esen mend oldson n ashgui dee

Холбоотой мэдээ

Back to top button