“Эхнэрээсээ бүү сал” буюу чи өөрөө л хохирно

ДЭМБ-ын судалгаагаар, эрэгтэйчүүд гэр бүл салсны дараа сэтгэлийн гүн хямралд орох магадлал эмэгтэйчүүдээс хоёр дахин их байдаг гэжээ.
Гэр бүл салалт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь стресстэй үйл явдал бөгөөд судалгаагаар эрчүүд яагаад салалтыг илүү зовлонтойгоор хүлээж авдаг болохыг хамтдаа мэдэж авцгаая.
НЭГ. ЦОЧРОЛ
Хэдийгээр хосын харилцаанд ан цав гарч, сүйрч байгаа нь тодорхой урьдчилсан нөхцөлүүд үүсдэг ч гэр бүл салалтын үйл явц нь эрэгтэй хүний хувьд гэнэтийн зүйл болдог аж. Эр нөхрүүд цочролд ордогтой холбоотой.
Эрчүүдийн хувьд бүх зүйл сайжирна гэдэгт итгэх хандлагаар хүлээж авдаг. Хэдийгээр эхнэр нь эр нөхөртөө сэтгэл хангалуун бус байгаагаа олон удаа хэлсэн ч эрэгтэй нь эхнэрийнхээ энэ үгийг салалтад хүргэдэг “ХОНХ” гэдгийг ойлгодоггүй. Нөхөр зүгээр л эмэгтэйчүүдийн өдөр тутамдаа гаргадаг ердийн л нэг гомдол төдий зүйл хэмээн хүлээж авах нь элбэг.
Нөхрүүд бүх зүйл бүтнэ гэдэгт итгэлтэй байсаар л байдаг. Ийм зүйл өмнө нь болж л байсан гэсэн үзлээр ханддаг. Нөхөртөө тайвнаар эсхүл чанга дуугаар ойлгуулах гэсэн оролдлого нь ямар ч үр дүнд хүргэхгүй юм байна гэдгээ эхнэр нь ойлгоод эцэстээ салалтын талаар бодож эхэлдэг. Гэхдээ, эхнэрүүд салах тухай шийдвэрээ маш ухамсартайгаар, маш болгоомжтой хийдэг. Эхнэрүүд энэ нөхөрт яаж ч хэлээд ойлгохгүй, ухаарахгүй юм байна гээд бодож эхэлдэг. Эцэстээ салалтаас өөр зүйл үлдээгүй гэсэн шийдэлд хүрдэг. Энэ нь нөхрүүдийг цочирдуулж орхидог. Нөхрийн гарт гэр бүл цуцлуулах “УРИЛГА” бүхий зарлан дуудах хуудас ирнэ. Гэнэтийн бэлэг.
Чухам энэ үед л нөхрүүд хаашаа гүйх, юу хийхээ мэдэхгүй балмагдаж орхидог. Нэг зүйлийг сануулахад, нөхөр эхнэрээсээ салах тухай өмнө нь бодож, төсөөлж байгаагүй л бол цочирдоно гэдгийг сануулах нь зүйтэй.
Нөхрүүд яахаа мэдэхгүй балмагддаг бол эхнэрүүдэд одоо яах билээ гэсэн нэг эргэлзсэн асуулт байдаггүй аж. Учир нь эхнэрүүд бүх зүйлийг оюун санааны хувьд бэлдчихсэн, аль хэдийн өөрийгөө үүнд дасгачихсан, хамгийн гол нь нөхөргүйгээр цаашид юу хийх вэ гэдгээ аль хэдийнээ төлөвлөчихсөн байдаг!
ХОЁР. НӨХРҮҮД ГАШУУДАЖ МЭДДЭГГҮЙ
Гэр бүл салалт бол том цохилт. Энэ бол уй гашуу. Хохирол. Алдагдал. Эдгээр нь танд энэ бүх уй гашууг даван туулах хугацаа хэрэгтэй гэсэн үг юм. Тиймээс хайртай хүмүүстэйгээ гашуудаж, уйлж, ярилц. Гэтэл эрчүүд уйлдаггүй. Нөхрүүдийн салалтаас үүдэлтэй уй гашууг мэдрэх үйл явц нь хэдэн найз нөхөдтэйгээ амьдралын яг тухайн мөчид ямар мэдрэмж төрж байгаа талаар чин сэтгэлийн яриа өрнүүлэхээс илүүтэйгээр зугаа цэнгэлд автдаг. Тэд гашуудаж чаддаггүйтэй нь холбоотой. Нөхрүүд үргэлж жинхэнэ мэдрэмжийн талаар өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй сул талтай.
ГУРАВ. НӨХРҮҮД ХҮҮХДЭЭСЭЭ ХӨНДИЙРЭХ НЬ
Нөхрүүд үр хүүхдээ бараг эхнэрээсээ ч илүү санадаг. Салалтаас болоод эцэг, эхчүүд хүүхдээсээ тусдаа байх нь хамгийн аймшигтай зүйл. Зөвхөн тодорхой цагт хүүхдүүдтэйгээ уулзана гэдэг ялангуяа нөхрүүдийн хувьд тэвчиж боломгүй тамлал. Хүүхдүүдтэй яг л болзоо мэт уулзах нь тэднийг тэвдүүлдэг. Хайртай хүүхдүүдтэйгээ хамт байж, тэдэнтэй тоглож наадан, хэрхэн өсч томрохыг нь харж, тэднийхээ баяр баясгалан, уй гашууг нь хуваалцах боломжгүй болох нь нөхрүүдийн хувьд тун ч хэцүү даалгавар. Тиймээс эхнэрээсээ бүү сал.
ДӨРӨВ. НӨХРҮҮД ӨӨРИЙН МӨН ЧАНАРАА АЛДДАГ
Нөхрүүд салалтын дараа “Би хэн бэ” гэдэг асуултын хариултыг олох эрэлд гардаг. Салалтаас өмнө нөхрүүд өрхийн тэргүүн байсан бол, салалтын дараа “Би хэн бэ” болж хувирдаг. Нөхрүүд мөн чанар нь өөрчлөгдөх явцыг маш хэцүү хүлээж авдаг. Гэрийн эзэн, аав байснаа нэг л өдөр “би хэн бэ” болж хувирах нь нөхрүүдэд ухамсрын шанаа өгдөг. Нөхрүүд гэрлэлтээ цуцлуулахаар албан байгууллага хэсэж явах дургүй байдаг. Нөхрүүд эхнэрийнхээ нөхөр нь, хүүхдүүдийнхээ эцэг нь гэдгээ “гоонь эр” болгож статусаа солих туйлын дургүй байдаг.
ТАВ. НӨХРҮҮД ШИНЭ ХАРИЛЦААНД ОРОХЫГ ЯАРДАГ
Эрчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь маш эмзэг тул түүнийгээ хурдхан шиг сэргээхийн тулд өөрийгөө “хаягдаад байхаар” тийм хүн биш гэдгээ бусдад ойлгуулахыг, батлахыг хичээдэг. Тиймээс л тэд хүлээж суухын оронд шинэ харилцааг эхлүүлэх гэж яардаг. Гэр бүл салалтын дараа тайвшрахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Гэтэл эрчүүдэд тийм хугацаа байхгүй шахуу, шинэ хамтрагч олохоор яаран эрэлд гардаг. Зүйрлүүлж хэлэхэд эрчүүд нүдээ аниад л шинэхэн тавьсан “минатай талбай” дээгүүр гүйдэг. Уг нь бол дэлбэрчихсэн “минатай талбай” л тохирно гэдгийг ухаардаггүй.
ЗУРГАА. САЛАЛТЫН ДАРААХ СТРЕСС
Гэр бүл салалтын дараах стресс нь амьдралын бүхий л салбарт нь нөлөөлдөг. Энэ хугацаанд өөрийгөө буруутгах, дургүйцэх, өөрийгөө голох, өөртөө гомдох гээд хэт мэдрэг байх тул ажил төрөлдөө ч анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болж эхэлдэг. Түүний хувьд бизнес хийж, орлого олоход хэцүү болдог. Бизнес, орлогоо алдах нь тэднийг уруу зам руу чангаадаг.
ДОЛОО. САЛАЛТЫН ДАРААХ АМЬДРАЛ
Эрчүүд салалтын дараа хэрхэн амьдрах учраа олдоггүй. Эрчүүдэд эмэгтэйчүүдээс ялгаатай нь уян хатан чанар, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хурдан дасан зохицох чадвар байдаггүй. Учир нь, тэд сэтгэлдээ аль хэдийн өөртөө зориулж байшинтай, эхнэр хүүхэдтэй гэсэн зураг тодоос тод зурчихсан байдаг. Үүр мөнх байхаар. Гэтэл салалтын дараа зурсан зураг нь бүдгэрч, бүх зүйл алга болсон байдаг. Салалтын хар салхи түүний амьдралаас бүгдийг нь аваад хийсчихдэг. Цаашид яаж амьдрах вэ гэдгээ ойлгохоо байдаг. Үүнийгээ ойлгож, ухаарч байтал, шинэ шийдвэр гаргаж байх зуур маш их цаг хугацаа өнгөрсөн байдаг.
НАЙМ. САНХҮҮГИЙН ХҮНД АЧАА
Салалтын дараа санхүүгийн хямралд ордог. Эхнэр, хүүхдүүддээ өгдөг байсан мөнгөө өөр хэн нэгэн эмэгтэйд өгөх болно. Энэ нь мэдээж түүнд хэцүү. Сайн танихгүй эмэгтэйд мөнгө өгөх нь түүнд ямар ч ашиггүй. Муугаар зүйрлүүлэхэд ядахдаа л цалин мөнгөө өгснийхөө хариуд өдөр бүр аяга хар шөл идэхгүй. Үр хүүхдийнхээ инээд баяслыг ч өдөр бүр сонсохгүй. Эхнэрийнх нь хайр халамж, ажлынх нь стресс бухимдлыг тайлах хүүхдийнх нь инээд, тоглоом бүгд алга болох нь эрчүүдэд ангалд унасан мэт санагдаж эхэлнэ. Эхнэр нь мөнгө өгсөн, өгөөгүй хайр халамжаа үзүүлсээр л байна гэдгийг энэ үед ойлгож эхэлдэг.
ЕС. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ МУУДАХ
Гэр бүлийн амьдралаар амьдрах нь эрчүүдийн хувьд маш чухал. Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад ганцаардлыг даван туулах чадвар муу. Учир нь, гоонь эрчүүд эхнэртэй эрчүүдээс эрүүл мэндийн хувьд асуудалтай, өвчин эмгэг тусах нь харьцангуй их байдаг гэсэн судалгаа бий. Эрчүүдийг эхлээд ээж нь дараа нь суусан эхнэр нь цаг үргэлж торддог. Харин салалтын дараа энэ бүх асаргаа тордлого гэнэт л алга болдог. Тиймээс хооллолтоос эхлээд эрүүл мэндэд нь асуудал үүсдэг.
АРАВ. ЭРЧҮҮД БАРАГТАЙ Л БОЛ БУСДААС ТУСЛАМЖ ХҮСДЭГГҮЙ
Эрчүүд хэр баргийн зүйлд бусдаас тусламж хүсдэггүй. Тэд сэтгэл зүйчид хандах, эсхүл найз нөхөддөө хандаж, зүрх сэтгэлээсээ ярилцахаас илүүтэй ганцаараа байхыг илүүд үздэг. Ингэхдээ архи согтууруулах ундааг хань татдаг. Түүнд ямар мэдрэмж төрж байгааг, өвдөлт, айдас, гэм буруу, өөртөө итгэх итгэл, ирээдүйн тухай бусадтай тэр бүр ярилцдаггүй. Нэгэ ёсондоо эрчүүд өвдөлтөө бусдаас нуудаг. Мөн тэд сөрөг хандлага дотроо эргэлдсээр байдаг. Энэ бол хамгийн том алдаа. Учир нь: a) сэтгэл санааны болон бие махбодийн эрүүл мэндэд хортой; б) нөхөн сэргээх үйл явц удааширдаг.
Эрчүүд ээ, хэрэв та эхнэрээсээ салах гэж байгаа бол өөртөө анхаарал тавиарай. Юуны өмнө та найз нөхөд, эцэг эх, хамаатан садан дээрээ очиж ярилц. Чамд эелдэг хандах хүмүүс рүү оч. Бодол санаагаа хэн нэгэнтэй хуваалцаж, хэрхэн амьдрахаа ярилц. Сэтгэл зүйч дээр оч. Салалт байгаа бол та асуудалд орсон байна гэсэн үг. Ер нь эхнэрээсээ бүү сал.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шун�##�тай шулмасууд шулж байгаад с�##�даг юм билээ
Юу л бичээд байна даа. Европ хүмүүсийн зураг тавьснаа Монгол хүнд зориулсан мэт аяга хар шөл ч гэх шиг !
Шулмастай суусан яасан азгүй эр вэ чамайг шулмас тоосон нь их юм ч юмуу