Гэр бүлээрээ багшилдаг есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олгожээ

Манай улс нийтээр аравдугаар сарын эхний долоон хоногийг багш нарын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрүүд тухайн мэргэжлээр ажиллаж буй боловсролын салбарынхны хувьд мэргэжлээрээ бахархаж, сайн сайхныг нь мэдэрсэн долоон хоног болж өнгөрдөг. Тэгвэл өчигдөр Нийслэлийн засаг даргын тамгын газраас гэр бүлээрээ багшилдаг есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууцыг олголоо.
Нийслэлийн засаг дарга Л.Сумъяабазар энэ үеэр хэлсэн үгэндээ: Гэр бүлээрээ багшийн ажил хийдэг есөн гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууц олголоо. Залуу гэр бүл, олон жил ханилсан гэр бүлүүд ч байлаа. Монгол Улсын ирээдүйг бэлтгэж байгаа багш нарын хөдөлмөр хангалттай хэмжээнд үнэлэгдэж чадахгүй байгаа гэж би хувьдаа боддог. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын хувьд боловсролын салбарыг хуулийн хүрээнд, боломжтой хэмжээнд дэмжиж ажиллахыг хичээж байгаа. Өнөөдөр бусдын хүүхдийн төлөө амьдралаа зориулсан эдгээр гэр бүл орон сууцтай болж байна. Цаашид илүү олон багш нарын нийгмийн баталгаа хангагдана гэж итгэж байна" гэдгийг онцолсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр сайхан санаа байна.Та бүхний ажилд амжилт хүсье.
Хуц�##�гүй ц�##�ингаа нэм