Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ: Сүүлийн 9 жилд анхны удаа гэрлэлт нэмэгдлээ

БНХАУ-д төрөлт болон гэрлэлт сүүлийн жилүүдэд тогтмол буурсаар ирсэн. Тэгвэл тус улсад сүүлийн 9 жилд анхны удаа гэрлэлт нэмэгдсэн байна. Тодруулбал 2023 онд 7.68 хос хуримаа хийжээ. Энэ нь 2022 онтой харьцуулахад 12.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

БНХАУ-ын Иргэний хэргийн яам мэдээлснээр 2013 онд 13.47 сая хос хуримлаж, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Тэр цагаас хойш гэрлэлтийн тоо буурч иржээ. Үүнээс гадна төрөлт буурах болсон тул Хятадын засгийн газар гэрлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх болсон.

Тус улс 1980 онд нэг хүүхдийн бодлого баримталж эхэлсэн юм. Энэ бодлоготоо 2015, 2021 онд өөрчлөлт оруулж жил ирэх тусам буурч буй төрөлтийг ихэсгэх оролдлого хийсэн билээ.

Энэ сарын эхээр Хятадын Ерөнхий сайд Ли Цян засгийн газраас төрөлтөд ээлтэй нийгмийн бий болгож, урт хугацааны тэнцвэртэй хүн амын хөгжлийг дэмжинэ гэсэн юм.

Төрөлт багасаад буй БНХАУ-ын хүн ам цар тахлын нас баралтын улмаас багасаж эхэлсэн. Тухайлбал 2022 онд БНХАУ-ын хүн ам 850 мянга, 2023 онд 2.08 саяаар багассан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 14:01

Ene hamgiin huuramch medeelel gedgiig hyatadiig gadarladag hun buhen oilgoj baigaa. Odoo hyatadad hamgiin ih ajilguidel bolj baina odor bur 1000 garui hyataduud amerikiin hiliig huuli busaar nevterch orj baina yun gerlelt nemegdeh ve!!

Холбоотой мэдээ

Back to top button