
АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, ням гараг /2022.01.23/-ийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн коронавирусийн халдварын тохиолдол 349,154,897 боллоо.
Дэлхий дахинд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,591,717 хүн нас баржээ.
АНУ халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор эхний эгнээнд жагссан хэвээр байгаа бөгөөд 70,497,569 халдварын тохиолдол илэрч, 865,968 хүн нас барсан байна. Хоёрдугаарт, Энэтхэг улс орж, “КОВИД-19”-ийн батлагдсан тохиолдол 39,237,264 болж, нас барсан хүний тоо 489,409 боллоо. Харин Бразил улсад халдварын 23,931,609 тохиолдол бүртгэгдэж, 623,191 хүн нас баржээ.
Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeter”-ийн мэдээлснээр, ням гараг /2022.01.23/-ийн өглөө дэлхийн хүн амын нэг сая хүнд ногдох нас баралтын түвшин 719.7 байна. АНУ-д нэг сая хүн амд 2,660 хүн, Энэтхэгт 349, Бразилд 2,899 хүн нас бараад байна.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.