ДЭЛХИЙ

В.В.Путин Хятад руу хий нийлүүлэхдээ Монголоор дамжуулах боломж судлахыг хүсчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хий дамжуулах хоолой байгуулах төслийг дэмжсэн талаар мэдээллээ. Мөн ийнхүү төслийг дэмжсэний дараа В.Путин "Газпром"-ын тэргүүн Алексей Миллертэй уулзан, Хятад руу хий нийлүүлэхдээ Монголоор дамжуулах боломж судлахыг хүсчээ.

Уг төслийг хэрэгжүүлснээр бизнесийн хөгжилд түлхэц болно гэж үзэж байгаагаа Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлснийг ТАСС агентлаг дамжууллаа. Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Баттулга мэдэгдэл хийхдээ хийн хоолойг барих асуудлын талаар өнгөрсөн жил ч ярьж байсан гэдгээ онцолсон байна. Тухайн үед тэрбээр Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер цагаригийг бий болгох механизм нь энэхүү санаачилга  хэмээн санал гаргаж байжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button