СПОРТ

Сар шинийн барилдаанд Д.Цэрэнтогтох аварга хамгийн олон удаа үзүүрлэжээ

Монгол түмэн улсын наадмаас дутахгүй сэтгэл догдлон хүлээдэг, шимтэн үздэг барилдаануудын нэг Цагаан сарын барилдаан. Цар тахлын улмаас эл барилдаан сүүлийн хоёр жил өнжсөн. Өнөө жил уламжлал ёсоор зохион байгуулах сар шинийн 58 дахь удаагийн барилдаан хоёрдугаар сарын 1-нд болно.

-Эл барилдааныг хамгийн анх 1963 оны хоёрдугаар сарын 24-нд хийхэд дархан аварга Ж.Мөнхбат улсын заан цолтойдоо түрүүлж, улсын аварга Ч.Бээжин улсын арслан цолтойдоо үзүүрлэж байв.

-Сар шинийн барилдаанд хамгийн олон удаа түрүүлсэн хүчтэн бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр эл барилдаанд 13 удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг юм.

-Б.Бат-Эрдэнэ аваргын эгэлгүй амжилтыг 1999 онд дархан аварга А.Сүхбат зогсоож, 11 түрүүнд нь завсар оруулсан юм. А.Сүхбат аварга 2001 онд дахин түрүүлсэн.

-Сар шинийн барилдаанд хамгийн олон удаа үзүүрлэсэн амжилтыг дархан аварга Д.Цэрэнтогтох эзэмшдэг. Тэрбээр сар шинийн барилдаанд таван удаа үзүүрлэсэн юм. Цагаан сарын барилдаанд дөрвөн удаа үзүүрлэсэн хоёр хүчтэн байдаг нь Дархан аварга Ж.Мөнхбат, улсын аварга Д.Сумъяабазар.

1963 он: Улсын заан Ж.Мөнхбат (одоогийн дархан аварга) – Улсын арслан Ч.Бээжин (одоогийн улсын аварга), 64 бөх

1964 он: Улсын арслан Ж.Мөнхбат (Дархан аварга) – Улсын начин Л.Дашдаваа, 64 бөх

1965 он: Улсын арслан Л.Сосорбарам – Дархан аварга Д.Дамдин, 64 бөх

1966 он: Улсын заан Х.Баянмөнх (Дархан аварга) – Дархан аварга Ж.Мөнхбат, 64 бөх

1967 он: Улсын арслан Х.Баянмөнх (д.а) – Улсын арслан Ч.Бээжин (Улсын аварга), 64 бөх

1968 он: Дархан аварга Ж.Мөнхбат – Улсын арслан Х.Баянмөнх (Дархан аварга), 64 бөх

1969 он: Улсын начин Ч.Өвгөнхүү (Улсын харцага) – Улсын арслан Ч.Бээжин (Улсын аварга), 64 бөх

1970 он: Дархан аварга Д.Дамдин –Улсын аварга Х.Баянмөнх (Дархан аварга), 120 бөх

1971 он: Улсын аварга С.Цэрэн – Дархан аварга Д.Дамдин, 128 бөх

1972 он: Дархан аварга Х.Баянмөнх – Улсын заан У.Пүрэв, 128 бөх

1973 он: Дархан аварга Ж.Мөнхбат – Улсын арслан Ж.Хайдав, 104 бөх

1974 он: Дархан аварга Х.Баянмөнх – Дархан аварга Ж.Мөнхбат, 128 бөх

1975 он: Дархан аварга Х.Баянмөнх – Дархан аварга Ж.Мөнхбат, 128 бөх

1976 он: Дархан аварга Ж.Мөнхбат – Улсын арслан Л.Сосорбарам, 160 бөх

1977 он: Дархан аварга Х.Баянмөнх – Улсын арслан П.Дагвасүрэн, 128 бөх

1978 он: Улсын заан Д.Цэрэнтогтох (Дархан аварга) – Дархан аварга Ж.Мөнхбат, 128 бөх

1979 он: Дархан аварга Х.Баянмөнх – Улсын арслан Д.Цэрэнтогтох (Дархан аварга), 128 бөх

1980 он: Улсын арслан Д.Хадбаатар (Улсын аварга) – Улсын заан Д.Долгорсүрэн, 128 бөх

1981 он: Дархан аварга Ж.Мөнхбат – Даян аварга Д.Цэрэнтогтох (д.а), 128 бөх

1982 он: Даян аварга Х.Баянмөнх – Улсын арслан М.Мөнгөн, 128 бөх

1983 он: Дархан аварга Д.Цэрэнтогтох – Улсын заан Д.Амгаа, 128 бөх

1984 он: Улсын арслан Д.Хадбаатар (Улсын аварга) – Улсын начин Ё.Ишгэн (Улсын заан), 128 бөх

1985 он: Улсын арслан Д.Хадбаатар (Улсын аварга) – Дархан аварга Д.Цэрэнтогтох, 128 бөх

1986 он: Дархан аварга Д.Цэрэнтогтох – Улсын аварга М.Мөнгөн, 128 бөх

1987 он: Улсын начин О.Балжинням (Улсын аварга) – Дархан аварга Д.Цэрэнтогтох, 128 бөх

1988 он: Улсын заан Б.Бат-Эрдэнэ (Дархан аварга) – Улсын арслан Б.Ганбаатар, 128 бөх

1989 он: Б.Бат-Эрдэнэ (Дархан аварга) – Дархан аварга Х.Баянмөнх, 128 бөх

1990 он: Улсын аварга Б.Бат-Эрдэнэ (Дархан аварга) – Дархан аварга Д.Цэрэнтогтох, 256 бөх

1991 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан Б.Ганбаатар, 256 бөх

1992 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан О.Балжинням (Улсын аварга), 256 бөх

1993 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Дархан аварга Х.Баянмөнх, 256 бөх

1994 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан О.Балжинням (Улсын аварга), 256 бөх

1995 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан О.Балжинням (Улсын аварга), 256 бөх

1996 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, 256 бөх

1997 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын заан Ц.Цэрэнпунцаг (Улсын гарьд), 256 бөх

1998 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан Б.Ганбат (Улсын арслан), 256 бөх

1999 он: Улсын заан А.Сүхбат (Дархан аварга) – Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 256 бөх

2000 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан Ц.Магалжав (Улсын заан), 256 бөх

2001 он: Улсын заан А.Сүхбат (Дархан аварга) – Улсын заан Д.Сумъяабазар (Улсын аварга), 256 бөх

2002 он: Улсын заан Д.Сумъяабазар (Улсын аварга) – Улсын заан И.Доржсамбуу (Улсын гарьд), 256 бөх

2003 он: Улсын заан Д.Сумъяабазар (Улсын аварга) – Улсын аварга А.Сүхбат (Дархан аварга), 256 бөх

2004 он: Улсын аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга) – Улсын заан И.Доржсамбуу (Улсын гарьд), 256 бөх

2005 он: Улсын аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга) – Улсын гарьд Д.Сумъяабазар (Улсын аварга), 256 бөх

2006 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын гарьд Д.Сумъяабазар (Улсын аварга), 256 бөх

2007 он: Далай аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга) – Улсын аварга Д.Сумъяабазар, 256 бөх

2008 он: Улсын гарьд И.Доржсамбуу – Улсын начин Ду.Батбаяр, 256 бөх

2009 он: Улсын заан Б.Ганбат (Улсын арслан) – Далай аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга), 256 бөх

2010 он: Цэргийн арслан Ч.Санжаадамба (Улсын аварга) –Даян аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга), 256 бөх

2011 он: Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар (Улсын харцага) –Улсын арслан Х.Мөнхбаатар, 256 бөх

2012 он: Улсын аварга С.Мөнхбат – Улсын арслан Х.Мөнхбаатар, 256 бөх

2013 он: Улсын арслан Г.Эрхэмбаяр (Улсын аварга) – Улсын аварга С.Мөнхбат, 256 бөх

2014 он: Улсын гарьд Д.Рагчаа – Аймгийн арслан О.Хангай (Улсын харцага), 256 бөх

2015 он: Улсын заан Ч.Санжаадамба (Улсын аварга) – Улсын заан М.Өсөхбаяр, 256 бөх

2016 он: Улсын харцага Ц.Содномдорж (Улсын арслан) – Улсын аварга Г.Эрхэмбаяр, 256 бөх

2017 он: Улсын аварга Ч.Санжаадамба –Аймгийн арслан О.Хангай (Улсын харцага), 256 бөх

2018 он: Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын арслан П.Бүрэнтөгс (Улсын аварга), 256 бөх

2019 он: Улсын арслан Р.Пүрэвдагва – Улсын арслан Ц.Содномдорж, 256 бөх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x