ЭДИЙН ЗАСАГ

"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ: Далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлнэ, шинэ гэрээ хийнэ

"Оюу толгой” ХХК-ийн ТУЗ өнөөдөр /2022.01.25/ хуралдаж, далд уурхайн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг баталсан байна.

Энэ тухай мэдээлсэн "Туркоиз Хилл Ресурсес" компанийн мэдэгдэлд, улмаар 2023 оны эхний хагаст далд уурхай тогтвортой үйлдвэрлэлд хүрч, бүрэн боломжоороо ажиллаж эхэлнэ гэж дурджээ.

"Оюу толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт дуусахад тун дөхөөд буй. Улаар огтлох малталт буюу хүдрийн биетийг анхдагч түвшинд тэсэлж, дараагийн дамжуулга түвшин рүү унагах үе шат бэлэн болоод байгаа.

Харин ТУЗ-ийн эл шийдвэрээр дээр дурдсан улаар огтлох малталт хийж эхлэх боломж нээгдлээ. Өнгөрсөн онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр "Оюу толгой"-н нөөцийн тодотгол тайланг хэлэлцэн хүлээж авсан нь үүний урьтал нөхцөл болоод байсан юм.

Мөн, "Оюу толгой" төслийн хөрөнгө оруулагч талууд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хангахад чиглэсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан санхүүжилтийн гэрээг байгуулахаар тохиролцсон талаар мэдэгдэлд онцолсон байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button