БИЧЛЭГ: Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хос нас баржээ

Наймдугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр иргэн хар тамхи хэтрүүлэн хэрэглэж байгаад амиа алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй байгаа аж.
Хэргийн газрын үзлэгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хэрэглүүрүүд болон тухайн бодисыг боловсруулахад ашигладаг эд зүйлс хураагдсан байна. Түүнчлэн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан иргэн О нь 2016 онд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс зургаан сар баривчлах ял шийтгэгдэж байжээ.
Мөн уг хэрэгт холбогдуулан 4 хүнийг дайчлан баривчлахад хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтай байжээ.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Super Avana Review http://abuycialisb.com - cheapest cialis Cialis Acquisto Sicuro cialis prices Cialis Viagra Online Bestellen