ЭДИЙН ЗАСАГ

Ройтерс: Оюу толгойн далд уурхайг 6.93 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтээр барьж, дуусгана

Нэгдүгээр сарын 25-ны мягмар гарагт Монголын Засгийн газар болон “Рио Тинто” групп “Оюу толгой” төслийн далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийн хүрээнд 6.93 тэрбум ам.долларын хэлэлцээрт хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд Серби улс лити олборлох төслөө “Рио Тинто” групптэй хамтарч хийхээс татгалзаад буй бөгөөд Оюу толгойн тохиролцоо энэ нөхцөл байдалд эерэг үр дагавар авчирч байгаа юм.

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм өнөөдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг дахь Оюу толгойн уурхай руу хөдлөхдөө “Бидний хувьд урагш тэмүүлсэн асар том алхам боллоо” гэж Ройтерс агентлагт ярьсан байна. Уурхайд тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тууз хайчилж, далд уурхайн анхны тэсэлгээг хийх юм.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button