ЭДИЙН ЗАСАГ

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх сараас 1.5 хувиар өсжээ

Нийтийн хоолны салбарын орлого 2021 оны эхний арваннэгдүгээр сард 570.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар өсөж, харин бодит дүнгээрээ 5.2 хувиар буурчээ. Үүнд захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого өмнөх оны мөн үеэс 5.6 (5.1 хувь) тэрбум төгрөг, рестораны орлого 1.2 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын орлого 2021 оны аравдугаар сард 74.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.2 (6.1 хувь) тэрбум төгрөг, 11 дүгээр сард 75.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 1.1 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Жил бүрийн эхний арваннэгдүгээр сард захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар өсөж, харин рестораны орлогын эзлэх хувь 0.5 нэгж хувь, баарных 0.2 нэгж хувь, гуанзных 0.1 нэгж хувиар тус тус буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button