ҮСХ: 2026 онд НДШ албан журмаар төлөгчдийн тоо буурчээ
Үндэсний Статистикийн хорооны 2026 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн судалгаан дээр үндэслэсэн нийгмийн даатгал, ажилгүйдлийн тэтгэмж болон хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдагсдын тоон дүнг гаргажээ.
Тоон үзүүлэлтээр авч үзвэл, 2025 оны хувьд нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо нь 1.164,700 байсан бол 2026 оны хувьд энэ тоо 1.171,400 болж нэмэгдсэн ба нийтдээ 6700 нийгмийн даатгал төлөгч буюу 0.6 хувиар өссөн байна.
Эдгээрээс албан журмаар даатгуулагчдын тоо нь өмнөх онд 1.023,700 байсан бол энэ онд 1.021,900 болж буурсан буюу энэ онд 1900 иргэн албан журмаар нийгмийн даатгал төлөхөөс түдгэлзэж 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Албан журмаар төлөгчдийн тоо буурсан хэдий ч нийт НДШ төлөгчдийн тоо өссөнөөс үзвэл иргэд албан журмаар бус хувиараа хөдөлмөр эрхлэн даатгал төлөхийг илүүд үздэг болж буй гэсэн үг юм.
2025 онд ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдагсдын тоо 17,700 байсан бол энэ онд 28,000 болж 58 хувиар нэмэгдсэн нь манай улсын ажилгүйдлийн түвшин нэмэгдсэнийг харуулж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн хүртээмжтэй байдалд анхаарах ёстой болсныг сануулж байна.
Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдагсдын тоон үзүүлэлтийн хувьд 2025 онд 1.308,900 хүүхэд хамрагдаж байсан бол 2026 онд энэ тоо 1.282,000 болж, 38.1 хувиар буурчээ.
Э.БҮЖИНЛХАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.