Эр хонины үнэ ₮200 мянгаар өсөж ₮480 мянга, гунан үхэр 2.6 сая төгрөгт хүрчээ
ҮСХ-ноос танилцуулсан шинэ мэдээллээс харвал, малын зах зээлийн дундаж үнийн 2026 оны 8 дугаар сарын мэдээгээр атны үнэ 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 900.0 мянган төгрөгөөр өссөн байна.
Харин соёолон үрээний үнэ 1.7 сая төгрөг болж 500.0 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 2.6 сая төгрөг болж 1.2 сая төгрөгөөр, эр хонины үнэ 480.0 мянган төгрөг болж 200.0 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 310.0 мянган төгрөг болж 130.0 мянган төгрөгөөр тус тус өсчээ.
Эр хонины үнэ Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу 560.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 400.0 мянган төгрөг байгаа бол үхрийн 2.3 метрээс дээш урттай шир 2026 оны 8 дугаар сард 8.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 мянган төгрөгөөр, цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 135.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.0 мянган төгрөгөөр тус тус өссөн дүнтэй гарсан байна.
Мөн боодолтой өвсний (20 кг)-ын үнэ 2026 оны 8 дугаар сард Говь-Алтай аймагт хамгийн өндөр буюу 20.0 мянган төгрөг, Дорнод, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 6.0 мянган төгрөг байна.
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 25930 төгрөг, үхрийн ястай мах нэг киллограмм нь дунджаар 31269 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3528 төгрөг, 1-р зэрэг нь 2529 төгрөг, 2-р зэрэг нь 1467 төгрөгөөр борлуулагдаж буй юм.
Э.БҮЖИНЛХАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
undsen mahnii une chin buh yumandaa noloogool bndashdee
ene yaj bgaa ym be ym yum yamar ynetei bolchihovoo
arai l denduu ynetei bolchih юm aa ene uher chin
horoolold mah awah yamar hund bolchihson yum be
une nemeгdlee geed bidend yamar ashig bgaa yum bilee
neg iim yum bichiheer humuus ur huuhdee yaj tejeene dee
huwiaraa m#l urjuuldeg humuust l odoo asuudal bna daa
yalanguya ene uvs nowshnii une asuudal bolloo doo
buh yum l une ni osson baigaa shuu dee odoo
heregleegiinhee baraag yaj awch diildeg yum bilee
unench bish ymuu eswel nadad l ingej sanagdaad bnuu
olon niitiin amьdral shig l bgaad bna daa
za boliidoo ene uune chin arai l hetersen baigaa yum bishuu
arai l dendej bna shuu yunii chin usult boloh ve dee
iim bhad chin yaj amidral deeshleh yum bee
maliin une osloo l gene ym undsen amidrald alga daa