ДЭЛХИЙНИЙГЭМ

Америк эмэгтэй бусдын хүүхдийг 500 мянган доллароор худалдаж авахаар завджээ

АНУ-ын Техас мужид нэгэн эмэгтэй бусдын хүүхдийг худалдаж авах санал тавиад саатуулагджээ. Энэ талаар “Фокс Ньюс” /Fox News/ агентлаг мэдээллээ.

Эл хэрэг “Walmart” сүлжээ дэлгүүрт болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 49 настай Ребекка Тейлор /Rebecca Taylor/ гэх эмэгтэй, хоёр хүүхдээ дагуулсан  үйлчлүүлэгчийн хамт кассанд дугаарлан зогсож байжээ. Энэ үеэр, Ребекка Тейлор нэг ойтой шаргал үстэй, цэнхэр нүдтэй охинд хандаж “Чи ямар үнэтэй вэ” хэмээн асуусан байна. Хүүхдийн ээж түүний яриаг сонсоод инээвхийлэхэд, Ребекка Тейлор “миний машинд 250 мянган доллар байгаа” гэжээ.

Дараа нь эмэгтэй Ребекка Тейлорыг дэлгүүрээс гарахыг хүлээж байгаад араас нь гарсан аж. Гэсэн ч, хачин санал тавьсан Тейлор түүнийг гадаа хүлээж байжээ.

Тэрбээр хоёр хүүхдийг нь 500 мянган доллароор авахад бэлэн буйгаа хэлжээ. Үүний дараа хүүхдүүдийн эх болсон явдлын талаар холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгджээ. Цагдаа нар Ребекка Тейлорыг баривчлан саатуулсан ч дараа нь батлан ​​даалтад гаргасан аж.

(Эх сурвалж: Fox News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button