НИЙГЭМУЛС ТӨР

Ч.Лодойсамбуу: Улстөрчдийн булхайг дэлгэсэн сэтгүүлч бүрийг "ална" гэж заналхийлэх үү

"Сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн улс төрч Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдэл анхаарлын төвд ороод буй. Түүний сүрдүүлгэд өртсөн сэтгүүлчид болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болсон сэтгүүлчид өнөөдөр /2021.01.26/ энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлаад байна.

УИХ-ын гишүүн асан, БШУ-ы сайд асан, АНУ-д элчин сайдаар ажиллаж байгаад ирсэн Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлсэн уг үйлдэлдээ уучлал гуйсан юм.

СЭТГҮҮЛЧ Ч.ЛОДОЙСАМБУУ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ, УЛСТӨРЧДИЙН БУЛХИАГ ДЭЛГЭСЭН СЭТГҮҮЛЧ БҮР РҮҮ "АЛНА" ГЭЖ МЭССЭЖ БИЧИЖ, ЗАНАЛХИЙЛЭХ ҮҮ?

"Хүний эрх, эрх чөлөө, улс төрчдийн асуудал бүрт сэтгүүлчид, хэвлэлийнхнийг ална хэмээн сүрдүүлээд байж болохгүй. Асуудлыг гаргаж ирсэн хүн бүрийг ална гэж бичиж, заналхийлэх үү. Үүнийг хүлээн зөвшөөрч огтоос болохгүй" гэв.

Болсон явдлын тухай сануулбал, “Zarig.mn” сайт Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж буй. Энэ сарын 24-нд БШУ-ны сайд, Элчин сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад орсон талаар мэдээлсэн. Үүнд нь хилэгнэсэн Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаа руу чат илгээн, элдвээр дарамтлан сүрдүүлсэн байдаг. Тэрбээр “Хогийн хоёр гар. Та хоёроос болж эхнэрээсээ салж байна. Чамайг олж ална. Миний амьдралыг ийм болгосон хариугаа авна. “Зариг”-тай чинь ална. Үнэн хорсож байна” хэмээн заналхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 14:51

Бүдүүлэг, дээр нь бас аймаар уур хилэнтэй гэж. Ийм байдлыг нь эсэргүүцэж байгаа хүн бүрийг �##�чих л даа чаддаг бол

Холбоотой мэдээ

Back to top button