
"Сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн улс төрч Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдэл анхаарлын төвд ороод буй. Түүний сүрдүүлгэд өртсөн сэтгүүлчид болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болсон сэтгүүлчид өнөөдөр /2021.01.26/ энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлаад байна.
УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлсэн уг үйлдэлдээ уучлал гуйсан юм.
Сэтгүүлч У.Оргилмаа "2022.01.24-ний өдөр Хөгжлийн банкнаас найдваргүй зээл авсан иргэдийн мэдээллийг би хараад өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Ё.Отгонбаяр над руу "3-4 удаа ална, Заригтай чинь хамт, байгаа газраас чинь олоод ална" зэргээр заналхийлсэн. Тиймээс би асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Өнөөдөр өглөө над руу уучлал гуйсан мэдээлэл цахимд байршуулсан ч, энэ хэрэг хэдийн хяналтаас гарсан. Иймд би энэ асуудлыг хуулийн байгууллагаар зохих ёсоор хандана. Ингэснээр цааш, цаашдын сэтгүүлчид ажил, албаа айдасгүй гүйцэтгэж чадна" гэсэн юм. Улмаар тухайн өргөдөл, гомдлын дагуу Ё.Отгонбаярыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байж байгаа царайг нь, дургүй хүрмээр
Цахимаар уучлал гуйгаад нэмэргүй. эхлээд өөрөөс нь яаж ална гэж хэлсэн тэр замаараа холбогдоод уучлал гуйх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд ийм аймаар хүн гэж бодож байсангүй. Нэг банкнаас зээл аваа л биз. Тэрний төлөө хүн ална гэж ? Зээл аваагүй бол мэдээллийг зүгээр няцаана биз. Жоохон албан тушаалдаа тохирох хэмжээнд биеэ авч явах хэрэгтэй. Цагдаад өгөхөөс гадна УИХ-н ёс зүйн хороонд бас гомдол өг !
Татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан, цадсан новш, ийм хог шаарнууд хариуцлага хүлээж ч чадахгүй. Төрд дахин үзэгдэж битгий нүд болоосой.
Америкад элчингээр яваад " гайгуй юм сураад иржээ ".