НИЙГЭМУЛС ТӨР

Ё.Отгонбаярыг сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн хэргээр ШАЛГАЖ БАЙНА

"Сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн улс төрч Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдэл анхаарлын төвд ороод буй. Түүний сүрдүүлгэд өртсөн сэтгүүлчид болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болсон сэтгүүлчид өнөөдөр /2021.01.26/ энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлаад байна.

УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлсэн уг үйлдэлдээ уучлал гуйсан юм.

Сэтгүүлч У.Оргилмаа "2022.01.24-ний өдөр Хөгжлийн банкнаас найдваргүй зээл авсан иргэдийн мэдээллийг би хараад өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Ё.Отгонбаяр над руу "3-4 удаа ална, Заригтай чинь хамт, байгаа газраас чинь олоод ална" зэргээр заналхийлсэн. Тиймээс би асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Өнөөдөр өглөө над руу уучлал гуйсан мэдээлэл цахимд байршуулсан ч, энэ хэрэг хэдийн хяналтаас гарсан. Иймд би энэ асуудлыг хуулийн байгууллагаар зохих ёсоор хандана. Ингэснээр цааш, цаашдын сэтгүүлчид ажил, албаа айдасгүй гүйцэтгэж чадна" гэсэн юм. Улмаар тухайн өргөдөл, гомдлын дагуу Ё.Отгонбаярыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 15:08

Байж байгаа царайг нь, дургүй хүрмээр

Зочин
Зочин
2022-01-26 15:41

Цахимаар уучл�##� гуйгаад нэмэргүй. эхлээд өөрөөс нь яаж �##�на гэж хэлсэн тэр замаараа холбогдоод уучл�##� гуйх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд ийм аймаар хүн гэж бодож байсангүй. Нэг банкнаас зээл аваа л биз. Тэрний төлөө хүн �##�на гэж ? Зээл аваагүй бол мэдээллийг зүгээр няцаана биз. Жоохон �##�бан туша�##�даа тохирох хэмжээнд биеэ авч явах хэрэгтэй. Цагдаад өгөхөөс гадна УИХ-н ёс зүйн хороонд бас гомдол өг !

Иргэн
Иргэн
2022-01-26 17:19

Америкад элчингээр яваад " гайгуй юм сураад иржээ ".

Иргэн
Иргэн
2022-01-27 02:13

Татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан, цадсан новш, ийм хог шаарнууд хариуцлага хүлээж ч чадахгүй. Төрд дахин үзэгдэж битгий нүд болоосой.

Холбоотой мэдээ

Back to top button