НИЙГЭМ

С.Амарсайхан: Хийн хоолойн бэлтгэл ажил 2024 он хүртэл үргэлжилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр гараад буй шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон сайд нар мэдээлж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн даргатай цахимаар уулзсан.  Өчигдөр БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд өчигдөр гарын үсэг зурсан.

Одоо төсөл хэрэгжүүлэх дараа, дараагийн үе шат руу шилжиж, нэгдсэн ойлголтод хүрч байна. 2024 он хүртэл төслийн бэлтгэл ажил үргэлжилнэ. Харин 2024-2027 оны хооронд бүтээн байгуулалтын ажлаа хийж дуусгана гэсэн төсөөлөлтэй байна.

2003 оноос яригдаж буй энэ төсөл бодит болсноор Монгол Улсын хувьд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, цаашлаад бүс нутагтаа эзлэх нөлөөлөл, байр сууриа нэмэхэд чухал. Мөн агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ч том хувь нэмрээ оруулна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 19:01

Хойшлуулж улс төр хийж болохгүй шүү, уддаг нүсэр ажил гэдэг нь ойлгомжтой боловч яагаад заав�##� сонгуультай жил гэж, 2024 онд ажил нь дөнгөж эхэлчихлээ шүү, манийгаа сонговол ирэх 4 жилдээ дуусгаад өгье гээд л сан�##� авах байдлаар улсын хөгжилд саад хийж болохгүй гэж бодож байна.

Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2022-01-26 19:55

Хамгийн сайн худ�##�ч эрхэмийг ш�##�гаруулах юмсан.Сайгбуянгийн Худ�##�сайхан хэдэн жилийн өмнө ингэж бүтэрч байв. УБ-т метро тавина,дүүжин тээвэр барьж түгжрэлгүй болгоно , урт цагааныг буулгаад ийм сайхан шилэн байшин барих юм ярьж хаа нэгтээ байгаа гоёмсог шилэн байшингийн зургийг нийгмийн сүлжээгээр тарааж УБ-чуудыг хошигруулж бйасан ч таг 3-5 жил өнгөрөв таг. Хэн сайн худлаа ярина тэр хүн төрд үзнэтэй бололтой

Холбоотой мэдээ

Back to top button