ДЭЛХИЙНИЙГЭМ

Энэтхэгчүүд хөгширсөн үхрээ нядлахаас татгалзаж, хоргодох байранд тэжээж байна

Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужийн иргэд үхрийн дайрлагад өртөж, эмнэлэгт хүргэгдэх болжээ. Иргэд гэртээ, хашаандаа сууж байхад эзэнгүй үхэрнүүд олноор дайрч, мөргөж гэмтээх болсон байна. Мөн айлуудын бэлчээрийг тахалж сүйтгэх, зам дээр бэлчсэнээс автомашины осол гарах цаашлаад хүний амь эрстэх нь ихэссэн аж.

Улмаар эмнэлгийн байгууллагын ачаалал огцом нэмэгдэж, ил болон битүү гэмтэлтэй шархадсан иргэд олноор үйлчлүүлэх болжээ.

Энэтхэгийн хамгийн олон хүн амтай мужуудад үхэр нядлахыг хориглосноор үхрийн тоо толгой үнэмлэхүй өсчээ. Хинди шашинтнууд үхрийг ариун гэж үздэг байсан ч, саяхныг хүртэл фермерүүд хөгшин үнээгээ нядалгааны газар аваачдаг байсан аж. Гэвч Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам (BJP) тэргүүтэй засгийн газар "үхрийн нядалгаа"-г эсэргүүцсэн хууль тогтоомж гаргаснаар Энэтхэгийн 18 мужид уг үйлдлийг хууль бус хэмээн үздэг болсон аж.

Үхэр нядлахыг хориглосон учир тариаланчид хөгшин, үржил шимгүй үнээгээ зүгээр л гудамжинд орхидог байна. Эзэндээ хаягдсан орон гэргүй, тэнэмэл үхэрнүүд олширсноор ургац сүйтгэх, зам тээврийн осол гаргах, хүний ​​биед халдаж аминд хүрч эхэлсэн тухай нутгийн иргэд хэлсэн байна.

Улмаар эзэнгүй үхэрнүүдийг тусгай хашаанд байрлуулж байгаа ч, ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тус хашааны ажилтан "Хоргодох байранд дээд хэмжээндээ тултал буюу 200 үхэр байрлуулж байна. Гэтэл 700-1000 орчим золбин үхэр тэнүүчилж байна" гэжээ.

Эх сурвалж: www.bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 09:30

Heterhii teneg susegtei

Зочин
Зочин
2022-01-27 09:37

ene buur shogiin yum gesen shdee uher aluul 14jil horirno hun aluul 2 jil horino goy bgazde

Зочин
Зочин
2022-01-27 10:04

хаха шашинд хэт их автв�##� ард түмэн ийм л тэнэг болж байгаа шд.

dolgor
dolgor
2022-01-27 10:06

muhar suseg gj hetsu ymda

Зочин
Зочин
2022-01-30 20:00

Хэт дэмийрч Шүтэх нь ийм л аюултай

Холбоотой мэдээ

Back to top button