Нийгмийн

Б.Бямбадоржийн балгаар НЭМГ-аас халагдаж, шахалтаар ажлаа өгсөн хүний тоо 15-д хүрчээ

ЭМГ-ЫН ДАРГА Б.БЯМБАДОРЖИЙГ АТГ-ААС ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн талаар АТГ-т гомдол ирсэн, шалгаж буй талаар бид гурван долоо хоногийн өмнө мэдээлсэн. Тухайн үед хаанаас гарсан нь тодорхойгүй “Fact check” гэсэн тамга бүхий “Б.Бямбадоржийг АТГ-аас шалгаж байгаа гэдэг худлаа” гэх мэдээлэл цацагдсан.

Гэвч эцэстээ юм үнэнд гүйцэгддэг. Эх сурвалжийн мэдээллээр АТГ-т ирсэн түүнийг шалгуулах гомдлыг шалгах уу, хэрэгсэхгүй болгох уу гэдгийг 14 хоногийн хугацаанд хянаж үзсэн байна. Улмаар Б.Бямбадоржийн эсрэг уг гомдол нь шалгах үндэслэл бүхий байна гэж үзэж, АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ. Прокурорын байгууллагаас тодруулахад “Прокурорын хяналт дор АТГ мөрдөн шалгаж байгаа нь үнэн” гэх мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, түүнийг тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд хамаарал бүхий хүмүүсээ оруулдаг, сонгон шалгаруулалтад нөлөөлдөг гэх гомдол ирсэн гэх мэдээлэл байгаа юм.

-Б.БЯМБАДОРЖИЙГ ЦАР ТАХЛЫН ХУУЛИАР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ТОМИЛЖ БАЙВ-

Б.Бямбадоржийг өнгөрсөн оны хоёрдугаар сард НЭМГ-ын даргаар томилж байв. Энэ сарын 20-нд дөнгөж төрсөн эхийг хөхөө өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй, углааштай зөөвөрлөснийг улс нийтээрээ эсэргүүцэж, үр дүнд нь Засгийн газар огцорсны нэг жилийн ой тохиосон. Эл дуулианаар хэд хэдэн газрын дарга нарт хариуцлага тооцож, сольсны нэг нь НЭМГ. Тус газрын дарга Төмөрбаатарыг халж, оронд нь Б.Бямбадоржийг сонгон шалгаруулалтгүйгээр тус газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.  

Тодруулбал, Цар тахлын тухай хуулийн хүрээнд ямар ч шалгуургүйгээр томилсон хүмүүсийн нэг мөн. ТАЗ-аас гурван долоо хоногийн өмнө Цар тахлын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй томилсон албан тушаалтнуудыг чөлөөлөх тогтоол гаргасан. Гэвч тэр тогтоолыг хэн биелүүлэх, хэзээ биелэх, хэзээ тэдгээр албан тушаалтан ажлаа өгөх нь тодорхойгүй байгаа юм.

Өчигдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Ажлаа хийвэл хийгээд, хийж чадахгүй бол та ажлаа өгөх хэрэгтэй. Чаддагт нь өгөөд, шалгуулах зүйлээ шалгуулаад, нэр усаа цэвэрлээд буцаад ороод ирэх хэрэгтэй ш дээ. Б.Бямбадорж дарга хариуцлагатай ажиллана шүү. НЭМГ үнэхээр хангалтгүй ажиллаад байгаа шүү” хэмээн загнаад авна билээ.

-Б.БЯМБАДОРЖ АРХИ УУСАН ХЭМЭЭН АЖЛААС ХАЛСАН ГУРВАН АЖИЛТАН ШҮҮХДЭЖ БАЙНА-

2021 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр ажлын байрандаа архидан согтуурсан гэсэн үндэслэлээр гурван ажилтнаа халсан гэх мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хийж байв. Үүний дараа архи ууж халагдсан гэх НЭМГ-ын ажилчид мэдээлэл хийж, тийм зүйл байхгүй хэмээж байв.

Тодруулбал, НЭМГ-ын мэргэжилтэн Д.НарантуулБид төрийн жинхэнэ албан хаагчид. Хууль тогтоомжуудаа дээдэлдэг, захирах, захирагдах зарчмаа баримталдаг, ёс зүйн дүрмээ мөрддөг. Ажил дээрээ архидах ёс зүй бидэнд байхгүй. НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж өөрийнх нь ашиг сонирхолд нийцээгүй мэргэжилтнүүдээ олон сар дарамталж байгаа.

Учир нь анх орж ирээд бүтцийн өөрчлөлт хийгээд, ажлын байрны асуудал яригдаж, ажлын байрны дарамт байсаар ирсэн. Биднээс алдаа дутагдал олж харахгүй байгаа болохоор гүжирдэж, ажлаас халсан тушаал гэнэт гаргасан. Энэ гүжирдлэг нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй. Бидэнтэй хамт байгууллагын нэр хүнд хамт яригдаж байгаа. Хууль бус тушаалаа цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" хэмээж байв.

Тэгвэл хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээллээр тухайн ажилчид шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал хоёр удаа хойшилжээ. Дараагийн шүүх хурлын тов гараагүй байгаа аж.

Түүнээс гадна НЭМГ-ын дээрх гурван ажилтан мэдээлэл хийсний дараа НЭМГ-ын дарга мөн тэднийг байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн цагдаад гомдол гаргасан байх юм. Уг хэргийг шалгалтын ажиллагаа мөн үргэлжилж байгаа юм байна.

-НЭМГ-ААС ХАЛАГДАЖ, ШАХАЛТААР АЖЛАА ӨГСӨН ХҮНИЙ ТОО 15-Д ХҮРЧЭЭ-

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн халаа сэлгээ ингээд дуусаагүй. Тус байгууллага ердөө 54 хүний орон тоотой. Түүнийг томилогдсон цагаас хойш өдийг хүртэл НЭМГ-аас 15 хүн ажлаас гарчээ. Тэдний дөрөв нь Б.Бямбадоржийн тушаалаар ажлаас халагдсаны гурав нь дээрх ажлын байрандаа архидсан гэх гурван хүн. Тэдний хэрэг шүүхийн шатанд яваа.

Нэг хүн дарамт шахалтын улмаас тэтгэвэртээ гарсан байна. Мөн хоёр хүнийг дотор нь сэлгэн ажиллуулж, өөр албан томилсон гэх. Түүнчлэн элдэв дарамт, шахалтыг тэсвэрлэхээ больж, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн найман хүн байгаа аж. Тэрбээр өөрөө сонгон шалгаруулалтгүйгээр Цар тахлын хуулиар крандуулж дарга болсноо марчихаад төрийн албаны шалгалтаа өгч амжаагүй ч хийж буй ажилдаа гаршсан залуу ажилчдыг айлган сүрдүүлж, төрийн албаны шалгалтад унасан гэх шалтгаанаар ажлаа өг гэж шахдаг байснаас болж тэд өөрийн хүсэлтээр ажлаа өгцгөөсөн гэх мэдээлэл байна. Тухайлбал, НЭМГ-аас 3ахиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Одгэрэл, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 3.Отгонбаяр, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нар өөрийн хүсэлтээр ажлаас гарчээ.

Улмаар Б.Бямбадорж эзэнгүй болсон орон тоонд өөрийн хүнээ томилж, ажлын байрыг тэр даруйдаа нөхөж буй гэх бөгөөд шалгалт очихоор манай ажилтнууд бүрэн гэж тоо танилцуулдаг гэх. Өдийг хүртэл тус байгууллага дотор юу болоод байгаа, хэнийг халж сольж, шахалт үзүүлсэн, оронд нь ямар хүмүүсийг томилоод байгаа талаар хаанаас ч шалгалт хийгээгүй байна. Цаашид ч ажлаас халагдах, шахалтаар ажилгүй болох вий гэсэн айдастай олон хүн тэнд ажиллаж буй гэх.  

Түүний хууль бус томилгооны талаар гомдлыг НЗДТГ-аас шалгаж үзээд, зөрчилтэй гэж үзжээ. Гэвч зөрчил арилгуулах тухай албан тоот явуулаад ч хаяжээ. НЗДТГ-аас жилийн эцэст хийдэг шалгалт шүүлгээр НЭМГ маш муу дүнтэй гарсан талаар ч эх сурвалж мэдээлж байна. Энэ мэт Монгол төрийн албанд сонгон шалгаруулалт, мерит зарчимгүйгээр хүн томилдгийн хар гай ийн илэрч, нэг байгууллагыг ийн бутаргаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 09:36

хэрэг хийсэн хүн нь шийтгэлээ хүртэхгүй байхад доор нь ажилласан бүтэн 15 хүн өмнөөс нь хэргийн хүлээх шудрага ёс уу

Зочин
Зочин
2022-01-27 09:39

ийм юмнуудыг төрийн ажлаас бүх насаар нь чөлөөлөх хэрэгтэй. энэ мэтийн хүмүүсийн б####гаар ажил мэргэжилдээ сайн мундаг чадвартай хүмүүс шахагдаж гарж байна

Зочин
Зочин
2022-01-27 09:40

ajlaa uguu l ulddeg yum bol bugd l orood hulgai hiigeed ajla uguud l garaad baiy l daa tehuu

Зочин
Зочин
2022-01-27 09:40

tiishdee ajla uguud bolih bish horidog yl shiitgel uuruldeg baih heregtei shdee ene baliar novshnuudad

Зочин
Зочин
2022-01-27 09:42

hun bolgon adilhan yl huleeh heregteishdee mani met ni 2000 tugrug hulgailaad barag 2 jil avj bgashde ed nar ##### 20sayaar ni hulgailaad
zugeer l ajlaa uguud yavaad bhin

Зочин
Зочин
2022-01-27 09:45

Энэ муугаас болж ажиллах чадвартай мэдлэгтэй бүхэл бүтэн 15 хүн ажлаасаа шахагдаж гарсан байхад энэ нэг юм одоо хүртэл том сууд####д байх шаардлагатай юмуу. бүх насаар нь хэдэн үеэр нь иймэрхүү юмнуудыг төрийн ажил хийлгэхгүй байх хэрэгтэй дараа дараагийн үеийнхэндээ сургамж болгоод

Зочин
Зочин
2022-01-27 09:52

za tegeed nugu muug dagaval mogoin horlol shuudee

ganaa
ganaa
2022-01-27 09:56

muu yoriin humuus zondoo bnda

иргэн
иргэн
2022-01-27 10:21

Ийм төрийн удирдах ажилтан байнаа байна цаана чинь. Үүрэг гүйцэтгэгчээр томилогдонгуутаа 4 хоногт төрийн####бан хаагчийг "муу" гээд үнэлчихдэг, 4-5 хүнд туша####аар сахилгын арга хэмжээ авчихдаг удидлага байнаа байна. Базарваань гэж

Зочин
Зочин
2022-01-27 10:36

Энэ хүн сайн ажиллаж бгаа шүү.

Зочин
Зочин
2022-01-27 15:30

Энэ хүн одоо больчихооч

Бямбадоржид сануулав
Бямбадоржид сануулав
2022-01-28 00:09

Тэтгэврийн нас болсон хүмүүс ажлаа өгөх нь зүй ёсных. Ялангуяа тэр Мөнхдэлгэр Пүрэвдаш мэт . Эд нарын булхайг уудлав#### зүгээр тэтгэвэрт биш шоронд байх новшнууд шүү дээ. Пүрэвдаш Ариунболд 2 г ш####гуулах цаг нь болсон . Үнэхээр 103 үеийн үед дампуурсан байд####д орсон

зочин
зочин
2022-01-28 13:11

Эрүүл мэндийн газар дампуурлаа ш дээ,,,хуучин ажилчид , Бямбадоржийн аьсан хүмүүс гээд 2 хуваагдчихсан,,,ямар ч ажил явахгүй бна даа,,,

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x