НИЙГЭМ

ЭМГЭНЭЛ: Хүүхэд лифтнээс унаж эндсэн хариуцлагыг хэнээс НЭХЭХ вэ

Аав, ээжээрээ амттан, тоглоом дэлгүүрээс авахуулаад гэртээ орох гэж явсан бяцхан хүү эвдэрхий лифтний хаалга налж, долоон давхраас хонгил руу унаж амиа алдсан. Эл харамсалтай хэрэг өчигдөр /2022.01.26/ Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд орших 86 дугаар байранд оройн 18:30 цагийн үед болсон юм.

-ХҮҮ ААВ, ДҮҮТЭЙГЭЭ ХАМТ ДЭЛГҮҮРЭЭС АМТТАН АВААД ГЭР РҮҮГЭЭ ХАРЬЖ ЯВЖЭЭ-

Хүү аав, дүүтэйгээ хамт байрныхаа дэлгүүрээс ойр зуур амттан хүнсний зүйл аваад шатаар /байрны лифт ажиллагаагүй байсан/ дээш өгсөж байжээ. Бяцхан хүү түрүүлж гараад, аав дүүгээ ирэхийг нь хүлээгээд зогсож байсан байна. Аав нь хүүдээ "гэртээ оръё" гэж хэлэхтэй зэрэгцээд хажууханд нь зогссон хүүхэд лифтний эвдэрхий хаалгаар цааш унасан аж.

-ХҮҮГ ГССҮД-Д ХҮРГЭСЭН Ч, ИРЭХДЭЭ АМЬСГАЛ ХУРААСАН БАЙЖЭЭ-

Хүүг долдугаар давхраас лифтний хонгил руу унасны дараа амьсгаатай байсан гэх бөгөөд онцгой болон харьяа дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид ГССҮТ-д хүргэсэн ч, хэдийн амьсгал хураасан байжээ.

  • Тус байрны оршин суугчдын хэлж буйгаар эл байрны цахилгаан шат, сүүлийн гурван жилийн хугацаанд эвдэрхий байжээ. Эвдэрхий лифтийг засварлахгүй удсан, үгүй гэхэд СӨХ-өөс нь тууз наах, иргэдэд сэрэмжлүүлэг самбарыг ч байршуулаагүйгээс эл харамсалтай осол гарсан юм.

Осол гарсан байрны "Хаансуудал" СӨХ-ийн даргаар н. Золбоо гэх хүн ажилладаг гэх. ТУЗ-ийн дарга гэх тэтгэвэртээ гарсан эмэгтэй н.Цэцэгээ "тамга тэмдгийн маргаантай байснаас ямар ч ажил хийгдээгүй" хэмээн тайлбарлаж буй.

-НМХГ-ААС ЭВДЭРХИЙ ЛИФТИЙГ АКТЛААД НЭГ ЖИЛ БОЛСОН Ч, ЗАСВАРЛААГҮЙ-

  • Тус байр ашиглалтад ороод 10 орчим жил болсон ч, нэг ч дорвитой засвар хийж байгаагүй, оршин суугчдын өгсөн СӨХ-ийн мөнгө хаачсан нь мэдэгдэхгүй алга болдог. Лифтний асуудалтай олон жил явсан байрыг НМХГ-аас өнгөрөгч жил шалгаж, акталсан гэх ч, арга хэмжээ авахгүй явсаар гэмгүй бяцхан хүү амь эрстэв.

Хүүхдийн амь хохирчхоод байхад хариуцсан СӨХ нь тамга тэмдгийн маргаан, өр шир, мөнгө ярих. Харин НМХГ нь ажиллагаагүй лифтийг акталсан гэх ч, зохих ёсоор ажиллаж аюулгүй байдалд нь анхаарсангүй. Тэд бүгд л амиа хоохойлсон шалтаг эрж, харин хөөрхий бяцхан хүү амиа алдлаа...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 11:46

Хүүхэд лифтнээс унаж эндсэн хэргийн хариуцлагыг хэнээс НЭХЭХ вэ? Бүхэл бүтэн нэг хүн нас барчихаад байхад бие биерүүгээ хариуцлагаа чихээд байдаг

Зочин
Зочин
2022-01-27 11:46

ямар муухай хүмүүс вэ? өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болоод хүүхэд эндчихээд байхад нэг нэгэнрүүгээ хариуцлагаа чихээд суугаад байлаг

Зочин
Зочин
2022-01-27 11:47

хэрэв ийм юм болохыг мэдсэн бол тэр аав хүүхдүүдээ авж гарахгүй байх байсан байхдаа. тэр хүүхдүүд амттан идэе гэж хэлэхгүй байсан байхдаа

зочин
зочин
2022-01-27 12:06

Бүтэн 3-н жилийн хугацаанд аюулгүй байд�##�д нь анхаараагүй НМХ-н лифт хариуцсан ажилтан үргэлж мөнгийг нь гударсан СӨХ-ийн дарга нар ажлаа хариуцлаггүй хийсэн зүйл ангиар яллах хэрэгтэй. Тэр ха�##�гыг онгойхгүй байлгах асуудлыг хэн хариуцаж ц�##�ин авсан тэр этгээд хамгийн буруутай.

Зочин
Зочин
2022-01-27 12:07

Орон сууцны удирдах газар, тэдний боловсон хүчин, хаб, хүний нөөцийн мэргэжилтнүүд гээд хариуцлага үүрэх ёстой

Зочин
Зочин
2022-01-27 13:05

Eko hariutsah yostoi shdee, dandaa hyamd hulhi yumaar baring. Odoo ter busad golden Park King tower x app enter adilhan l yum bolno

Зочин
Зочин
2022-01-27 13:09

Сүүлийн үед ашигл�##�танд ороод удаагүй байрууд чанар муутай лифт, ха�##�га цоож нь эвдэрч, хамгийн муу паркет, сангийн асууд�##� худ�##�даж аваад ердөө ганц хоёр жил болоход бүх зүйл нь эвдэрч дахин солих шаардлага гардаг муу байруудыг улсын комисс яаж ш�##�гаж хүлээж авч бна гэдэг нь ойлгомжтой маш их хахуулийн асууд�##� бгаа иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө маш их хохирч бна монголд шударга үнэн �##�га

Зочин
Зочин
2022-01-27 13:27

Хүүхэд лифтнээс унаж нас барсан хариуцлагыг ямар ч хот төлөвлөлтгүй, хариуцлагагүй, замбараагүй байдлаар компани нэртэй хогийн шун�##�ын туламнууд хаа сайгүй хятадын барилгын хогоор байшин барьж, хятадын эвдэрхий хог дээр хаясан лифт авчирч суурилуулан Монголчуудыг сөнөөх зорилгоор хятадын захи�##�гаар гарч ирсэн үхэж д�##�д орсон ардчилсан нам, ардчилагч нэртэй үхэж д�##�д орсон элбэгдоржбатүүл гончигдорж тэргүүтэй үхээрүүдээс нэхэх ёстой.Золбин ардчиллыг нэн даруй ардчилсан намтай нь хамт устгах ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button