УЛС ТӨР

Залуусын шинэхэн институт найман эмчийг Японд мэргэжил дээшлүүлнэ

“Нөхөн сэргээх эмчилгээ ямар чухал гэдгийг би өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн”. Энэ бол УИХ-ын гишүүн Н.Учралын “Social House – Policy Institute”-ийн нээлтийн үеэр хэлсэн үг. Уг арга хэмжээний үеэр тэд найман эмчид Япон улсад нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх эрхийн батламж гардуулсан юм.

“Social House” бол НАМЗХ-ны дэргэдэх залуу үеийн оролцоо, бодлого тодорхойлолтыг дэмжихэд чиглэсэн шинэхэн байгууллага. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш тэд уг институтийг байгуулах ажилд ханцуй шамлан орж, 2022 онд хийх хамгийн эхний ажлаа нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр эмч нарыг мэргэжил дээшлүүлэхэд чиглүүлж, төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Монгол эмч нар мэс заслыг олон улсын стандартад нийцүүлж хийдэг. Маш сайн ур чадвартай. Гэвч мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээг орхигдуулдаг. Хэдийгээр үндсэн өвчлөл нь мэс заслаар эдгэрсэн ч түүний дараа гар хөлөө хөдөлгөж чаддаггүй, суугаа хүн болж үлдэх магадлал бий.

Би БНСУ-д очиж эмчлүүлэхдээ энэ салбар хэрхэн хөгжсөнийг нүдээр үзсэн. Зөвхөн өвчтөнүүдэд зориулсан, биеэ чийрэгжүүлэх фитнесс танхим нь л гэхэд маш том байсан. Иймд нөхөн сэргээх эмчилгээний чиглэлд манай эмч нар мэргэжил дээшлүүлэхээр болсонд баяртай байна. Тэд цаашид түүчээлнэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.

НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн хувьд Н.Учрал гишүүн “Social House – Policy Institute”-ийн үйл ажиллагаанд зөвлөх үүргээр оролцож байгаа юм байна.

Харин тус инстутитийн удирдагч Б.Жавзандорж “Эхний ээлжинд найман эмчийг сонгон шалгаруулж, Япон улсад мэргэжил дээшлүүлэхээр явуулж буйдаа баяртай байна. Сургалт 3-6 сарын турш үргэлжилнэ.

Үүний дараа бид хөдөө орон нутгийн эмч нарыг ч ийм сургалтуудад хамруулах, шаардлагатай эрүүл мэндийн тоног  төхөөрөмжүүдийг буцалтгүй тусламжаар хандивлах зэрэг чиглэлд ажиллах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Япон улс руу мэргэжил дээшлүүлэхээр болсон найман эмчийн нэг Б.Цолмончимэгийн сэтгэгдлийг сонслоо. Тэр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэргээн засах эмч юм. Б.Цолмончимэг “Би энэ чиглэлээр дагнан ажилладгийн хувьд Монголд сэргээн засах эмчилгээ хөгжих нь ямар чухал байгааг мэдэж, мэдэрч явдаг. Энэ боломжийг атгаж, Японд мэргэжил дээшлүүлэхээр болсондоо баяртай байна. Сурсан мэдсэнээ Багануур дүүрэгтээ болон мэргэжил нэгтнүүддээ дамжуулах, түгээхийг эрмэлзэнэ” хэмээв.

Г.САНСАРМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Х.СУЛТАНБАРС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 13:19

haha

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x