НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

СӨХ: Энэ лифт угаасаа засвар авахгүй, зүгээр нүхийг нь бөглөнө

Аав, ээжээрээ амттан, тоглоом дэлгүүрээс авахуулаад гэртээ орох гэж явсан бяцхан хүү эвдэрхий лифтний хаалга налж, долоон давхраас хонгил руу унаж амиа алдсан. Эл харамсалтай хэрэг өчигдөр /2022.01.26/ Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд орших 86 дугаар байранд оройн 18:30 цагийн үед болсон юм.

  • Тус байрны оршин суугчдын хэлж буйгаар эл байрны цахилгаан шат, сүүлийн гурван жилийн хугацаанд эвдэрхий байжээ. Эвдэрхий лифтийг засварлахгүй удсан, үгүй гэхэд СӨХ-өөс нь тууз наах, иргэдэд сэрэмжлүүлэг самбарыг ч байршуулаагүйгээс эл харамсалтай осол гарсан юм.

Осол гарсан байрны "Хаансуудал" СӨХ-тэй холбогдож тодруулахад:

"Энэ байрны төлөө би ганцаараа зүтгэж байна. Би энэ байрандаа 10 жил амьдарсан. Хуучин байсан СӨХ-ийн дарга нь 100 гаруй сая төгрөгийн өр тавиад зугтсан. Өрийг нь барагдуулах гээд лифтээ шуурхай засварлаж чадаагүй. Одоо эвдэрхий лифтийн нүх бөглөж, хаах гээд явж байна. Энэ лифт угаасаа засвар авахгүй, тиймээс нүхийг нь бөглөнө. Сэрэмжлүүлэг самбар байрлуулаагүй нь буруудлаа. Өглөөнөөс хойш хангалттай цагдаад байцаалт өгсөн. Тиймээс дахиж юм ярихгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2022 12:17

Хүн сүг �####�аа.Сэтгэлгүй новш яаж ийм юм яриад бж чаддаг бнаа.Нэг гэрэл шатсанч цаг �##�д�##�гүй солих нь үүрэг нь шдээ.Ёоо арай ч дэээ

Зочин
Зочин
1 сар 27, 2022 12:18

Бүхэл бүтэн амь эрсдчихээд байхад яаж өөрийгөө өмгөөлж чадаж бна арай арай

зочин
зочин
1 сар 27, 2022 13:30

СӨХ мөнгөний зарцуултаа шилэн болгоо

Зочин
Зочин
1 сар 27, 2022 14:00

Холбогдох төрийн �##�баныхан бүх өргүүрт НАЛЖ ЗОГСОЖ БОЛОХГҮЙ, ОРОХДОО ШАЛЫГ ШАЛГАЖ ОРНО УУ, ХЭТ ХУРДАН САНАГДВАЛ ЯАРАЛТАЙ ОРХИЖ БУУНА УУ г.м зурагт хуудсыг яар�##�тай байршуулах шаардлагатай.Ер нь өргүүр, ур�####�г шатны засвар үйлчилгээг төр авах хэрэгтэй дээ. Өргүүрийн ха�##�ганы түгжээ яаж онгойсон бэ? Засварлах үед �##�баар онгойлгодог болохоос өөрөө онгойх магадл�##� байхгүй дээ.

зочин
зочин
1 сар 27, 2022 14:02

өдий олон жил болж байхад аюулгүй байдлыг нь хангаж бөглөж таглаж байхгүй яасан юм вэ? Заав�##� эрсдэл гархыг хүлээсэн мэт хариуцлагагүйн хариуцлагыг хүлээ.

Зочин
Зочин
1 сар 27, 2022 14:25

юу ч болоогүй юм шиг засвар авахаас өнгөрсөн гэж хэлж байдаг. ийм засвар авахгүй лифттэй байранд хүмүүс амьдарч яадын

Холбоотой мэдээ

Back to top button