УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Эдийн засагт үүр хаяарахаас урьтаж У.Хүрэлсүхийн популизм эргэн ирэв

Сүүлийн өдрүүдэд эдийн засагт томоохон эерэг өөрчлөлт авчрах хэд хэдэн үйл явдал өрнөв. Оюу толгойн далд уурхайн улаар огтлох малтлагын эхний тэсэлгээ хийгдэж, 34 хувьд ноогддог 2.4 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээс гадна тус төсөлд шаардлагатай эрчим хүчийг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс татах гэрээг үзэглэв.

2.4 тэрбум ам.долларын өрийн тухайд ярихад л ирээдүйд 22 тэрбум болж нэмэгдэх урьдчилсан тооцоотой байсан. Хамгийн анх Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд хөрөнгө оруулахдаа “Туркоиз Хилл Ресурсес” компаниас зээлсэн тэр өр. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойш маргаан дагуулж ирсэн сэдэв. Үүнийг бүрэн тэглэсэн. Эдийн засагт ирэх том дарамт хөнгөлөгдсөн нь.

Харин далд уурхайн эхний тэсэлгээг хийсэн нь олборлолт үүгээр эхэлж буйн дохио. Учир нь Оюу толгойн далд уурхайн блокчлон олборлох технологи нь ийм онцлогтой. Нэг л тэсэлсэн бол цаашид уурхайн үйл ажиллагааг зогсоох боломжгүй. Хүдрийн биетийг тодорхой сегментүүдээр өрөмдсөний дараа доороос нь тэсэлж, бууж ирсэн хүдрийг дахин бутлаад туузан дамжуургаар газрын гадарга руу гаргадаг. Үүний дээр далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэгдэл зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцахаар болоод буй.

Оюу толгой ордын нөөцийн 80 хувийг далд уурхайгаар олборлох бөгөөд энэ хүдрийн агууламж нь одоо олборлож буйгаас 3-4 дахин их юм. Иймд эдийн засагт ирэх өгөөж нь үлэмж их.

За, Оюу толгойн үйл ажиллагаанд шаардлагатай эрчим хүчийг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс татаж, ашиглахаар болно гэдэг мөн л урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээний үр дүнгүүдийн нэг бөгөөд, төсөвт “Рио Тинто” групп эрчим хүч хэрэглэсний төлбөр төлж эхлэх юм.

Гэхдээ шууд эдийн засагт нөлөөлж эхэлнэ гэж үгүй. Дөнгөж эхлэлүүд л тавигдаж буй юм. Гэвч нэг хэсэг ажин түжин байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан өрөөнөөсөө богино богино бичлэг хийн сошиал орчинд цацдаг технологи хэрэгжүүлж эхлэв. Эхлээд бөхчүүдийн агуулгыг хөндсөн бол өдгөө тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг популизмдаж эхэллээ.

Төсөв тодотгох боломжгүй тул өөр аргаар тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг Ерөнхий сайд Сангийн сайдад өгсөн гэдэг мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл эдийн засагт үүр хаярах хэд хэдэн эерэг мэдээлэл гараад “хатаагүй” байхад л Ерөнхийлөгч төсвийн мөнгийг тэтгэвэр нэмэх агуулгад гүрийлгэхээр шийдэв. Яг өнөөгийн нөхцөлөөр төсвийн орлогоо ч бүрдүүлэх бололцоо багатай, их тасалдалтай, хилийн боомтуудын үйл ажиллагаа сайжраагүй байгаа. Иймд популизм л гэхээс яах вэ. Нэг зардлыг танаж, нөгөө зардал руу шилжүүлэх асуудал л яригдах болов уу...

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 16:23

хөшөө зонхов соёлын төвүүдээ хасаа

Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2022-01-27 19:55
Reply to  Зочин

Тэтгэврийн санг өнөөгийн тэтгэвэр авагчид өөрсдөө олон жил хөдөлмөрлөж даатг�##� төлж бүрдүүлсэн тусгай сантай тул улсынх гэх мөнгөнд ямарч хамаагүй ээ. Хэрвээ мөнгө байхгүй бол төр засаг лболоод АН-ын дарга С.Эрдэнэ,Ундармаа мэтээр дамжуулж олон тэрбумаар нь зувчуулж зарим нэг этгээд хөрөнгөжсөн гэвэл үнэнд нийцнээ.Тэтгэврийн санд мөнгө байх учиртай.

тогтох
тогтох
2022-01-27 16:39

Тэтгэвэрийг төсвөөс биш сангаас өгдөг баймаар юм сангийн зарцуул�##�т өөр байх ёстой бишүү НДШ гэж хуримтл�##� бий болгосон гэээгүй юмуу хаашаа юм ...

Зочин
Зочин
2022-01-27 17:43
Reply to  тогтох

НДШ ийн МӨНГИЙГ УНДАРМАА ,ЧИНГЭС ХАН БАНК ГУВЧУУЛААД ДЭЭРЭЭС НЬ МАЛЧИД ГЭЖ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГЭЭС ИЛҮҮ ЭРХ ЭДЛЭЖ ЭРТ ТЭТГЭВЭРТ ГАРДАГ БОГИНО ХУГАЦААНД НДШ ньТӨЛДӨГ ХҮМҮҮС БАЙНА.ИНГЭХЭЭР ТЭР БҮР НДШ ээс ТЭТГЭВЭР ТАВЬЖ ЧАДАХГҮЙД ХҮРЧ БАЙХ ЮМ.

Зочин
Зочин
2022-01-27 17:41

бүх сайн юмны эхлэл тавьсан хүн бол яах аргагүй одоогийн ерөнхийлөгч дөө хичнээн муулсан ч сайн үйлс нь харагддаг

irgen
irgen
2022-01-27 18:43

Хөөрхий Оюун эрдэнэ тоглоомын ЕС гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Хүрэлсүх УИХ-ын чуулган зарлуулаад Оюунэрдэнэд 24 цагийн хугацаа л үлдээлээ хаха.

Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2022-01-27 20:10

Төр нь иргэнээ сайн сайхан аж төрүүлэх үүрэгтэй ч шаардлаг агарв�##� иргэдээ ямах нэг хэмжээний тэтгэмж ,дэмжлэг өгөх ёстой.Нөшөө барж буулгахад мөнгө хайргүй л зардаг биз дээ Оюун-Эрдэнэ ээ. Төр юм бол тухайн жилд улс орны хэмжээн хийгдэх төсөл хөтөлбөрүүдийг эрэмлж хэдэ төгрөг зарцуулахаа төлөвлөж улсын нэгдсэн төсөв гэж жил бүр бат�##�даг, Оюун-Эрдэнийг засагл�##�ын он жилүүдэд улсынхаа төсвийн 60-70 хувьтай тэнцэхуйц 10 их наяаадын багц, бас бус олон юуманд хөрөнгө цацах байсан юм бол жилийн төсөв гэж ярих хэрэггүй бnз дээ!? Их хурлын гишүүд бие дааж бүтээн байгуул�##� хийх юм бол жилийн төсөв гэж яриж цаг гарцдах хэрэггүй. Тэр 4 тэрбумаараа л хийнэ биз? Бодоод үздээ 76 гишүүнийг х 4 000 000 000т үржүүлвэл 304000 000 000 төг гээд боддоо?

Баатар
Баатар
2022-01-27 20:44

М�##�чдыг 18 нас хүрэхэд нь тэтгэвэр тогтоож олгож эхлээд байхад , тэтгэвэрийн сан яаж хүрэхэв дээ

Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2022-01-27 22:40

Тэтгэвэр нэмэх асуулд�##� Жавхлан та нийгмийн даатг�##�ын санд хуруугаа дүрээгүй л бол таны толгой өвдөх асууд�##� биш ,рөнхий сайд гуайн ч царай дарж гараа татагнуулах асууд�##� биш.Зүгээр л хэдээр нэмвэл боломжтойв гэх л байна.Үе үеийн ажилчин,�##�бан хаагчид нийгмийн даатг�##�ын санд олоон жил татвараа т�##�чихсөн асар их мөнгөн хуримтл�##� бий. Нийгмийн даатг�##�ын санд мөнгө байх учиртай. С,Эрдэнэ,Ундармаа нараар дамжиж хэсэг нөхөд хөрөнгөжсөн байх магадл�##�тай

Зочин
Зочин
2022-01-27 23:00

Популист улс төр бидний сонголт Б. Батэрдэнэ Даваасүрэн нэмэгдэн тв9 үзлээ. Манай хоёрч шүлсээ үсчүүлэн нүд нь эргэлдэн эх оронч дүр сайн жүжиглэж

Зочин
Зочин
2022-01-29 13:22

Ерөнхийлөгч маш зөв �##�хам хийсэн байна. Хэтэрхий тэлсэн төсөв батлуулж аваад төсвийн мөнгийг баруун, солгойгүй үрдэг,нийгмийн даатг�##�ын сангийн орлогыг хааш нь ч хамаагүй өнхрүүлж, шамшигдуулж байдаг нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой. ДҮРЭМ,ЖУРАМ ярьсан уймраа "гар "ууд больцгоо!!Ард түмэнтэйгээ хамт байж, хөрсөн дээрээ бууж амьдрахыг хичээчгээ!!

Холбоотой мэдээ

Back to top button