Нийгмийн

О.Батбаяр: Омикроны оргил үе дуусч байна

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас Омикрон мутацын оргил үеийн талаар тодрууллаа.

-Омикрон мутацын тархалт саарч байгааг Эрүүл мэндийн яамны тоон мэдээлэл харуулж байна. Үүнийг Омикрон мутацын халдварын оргил үе дууссан гэж ойлгож болох уу?

-Омикрон халдвар оргил үедээ 20 мянга хүрэх тооцоо судалгаа байсан. Эрүүл мэндийн яамны тоон мэдээллээр хоногт 3000 орчим халдвар бүртгэгдэж байв. Бодит байдал дээр тоон мэдээллээс тав дахин их халдвар бий гэж үздэг юм. Тэгэхээр халдвар буурах төлөвтэй болж, давлагааны оргил үе шувтарлаа.

-Хэдийгээр халдварын оргил үе буурсан ч дахин давлагаа үүсэх эрсдэл бий юү?

-Ерөнхийдөө Омикрон мутацын давлагаа дуусах ч вакцин хийлгээгүй 12-оос доош насныхан, ахмад болон хууч өвчтэй иргэд хүндээр өвдөнө. Халдварын тархалт буурч байгаа гээд иргэд хариуцлага алдаж болохгүй.

-Омикрон мутацын үед нас баралт эрс буурсан. Халдвар томуу шинжтэй хөнгөн байсан учраас гэж үзэж болох уу?

-Тийм. Үүнээс гадна иргэд дархлаажуулалтын нэмэлт тундаа идэвхтэй хамрагдсан нь гол эрсдэлээс хамгаалагч нь болж чадлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha
2022-01-27 18:17

En buur balai ### bn shuu haha

Зочин
Зочин
2022-01-27 19:33

Одоо 1-сарын 12-нд ХҮҮХЭД-856 байсан бол өнөөдөр ХҮҮХЭД-2273 ; ЖИРЭМСЭН ЭХ 1-р сарын 12-нд 460 байсан бол өнөөдөр 1425 болоод өсөөд байхад Цагаан сар болох гэж байхад О.Батбаяр та яагаад Х####двар буурах төлөвтэй болж, ДАВЛАГААНЫ ОРГИЛ ҮЕ ШУВТАРЧ БАЙНА гэж хэлээд байна. 1-р сарын 12-нд эмнэлэгт 5290 хүн байсан бол одоо эннэлэгт-11255хүн; гэрт 1-саын 12-нд 12927хүн байсан бол одоо- 59737 хүн гэрээр эмчлүүлж байна Хүүхдүүд өвдвөл яана даа гэж бодож байна.

Зочин
Зочин
2022-01-27 22:30

Сарын өмнө л 1-р сарын сүүлээр өдөрт 30 000-40 000 хүрнэ гээд л зaлаад байсан нөхөр одоо буурна гэчихсэн ярьж байх юм. Баримжаагүй шаадгаа болиоч.

Зочин
Зочин
2022-01-31 17:14
Reply to  Зочин

Энэ сайхан шаадаг гар аа

Иргэн
Иргэн
2022-01-28 01:12

Энэ хүний ярианд итгэх арга ####га даа .хэлсэн ярьсан нь дандаа зөрүүтэй худ#### үнэн нь мэдэгдэхгүй. Эх сурв####ж нь бат####гаатай үгүй нь мэдэх аргагүй.

Зочин
Зочин
2022-01-28 04:10

Бүр 60 000 хүрнэ гээд байлуу

Бадарч тахар
Бадарч тахар
2022-01-30 13:55

Өдөрт 100000 хүрнэ гэж бурж байсан нөхөр дө !!

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x