НИЙГЭМ

Хянаж шалгах үүрэгтэй НМХГ хариуцлагаас бултаж, бүх бурууг СӨХ рүү чихэв

Аав ээждээ эрхэлж явсан алгын чинээ үр ашиглалт хангаагүй лифтнээс болж амиа алдаад удаагүй байна. Гурван жил засвар хийгдээгүй, нурахаа шахсан байрны СӨХ нь "хуучин өрөө дараад лифт засварлах боломжгүй байсан" хэмээн биеэ өмөөрнө. Аргаа барахдаа онгойж үлдсэн лифтний хаалгыг таглахаар гадуур дотуур яваа гэх...

Нийслэлийн төрийн өмчит байгууллагын лифт болон гэрээт газруудад засвар үйлчилгээ үзүүлдэг гэх “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-аас "Осол болсон лифтийг манайх хариуцдаггүй, НМХГ мэднэ" хэмээн хээв нэг мэдээлэл хийхийг харлаа.

Харамсалтай нь хянаж, шалгах үүрэгтэй НМХГ-ын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү "2018 онд тухайн байрны СӨХ-өөс хүсэлт гаргасны дагуу техникийн байдал, эвдрэл гэмтлийг тогтоох дүгнэлт гаргаж өгсөн" гэв. "Гаргаж өгсөн дүгнэлтийн дагуу тухайн байр лифтээ засварласан эсэхэд хяналт тавьдаггүй юм уу" гэх сэтгүүлчийн асуултад харин "Бидэнд техникийн эвдрэл тогтоож өгөх хүсэлтийг л гаргасан. Тухайн ослын хариуцлагыг СӨХ хариуцна" хэмээн гэдийв.

Хүний алаг үр ажлаа мэддэггүй хариуцлагагүй нөхдүүдээс болж цаг бусаар эндсэн байтал тэдний амнаас гарах үг "Бид хариуцахгүй. СӨХ мэднэ". Лифтний чанарын тодорхойлолтыг цаасаар л гаргах мэдэлтэй, эргээд хянаж мэддэггүй юм бол НМХГ-ыг татан буулгах хэрэгтэй. Бодитоор бус цаасаар ажлаа хийдгийн горыг бяцхан хүү амиараа төллөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 16:51

яаж ийм тэнэг байж чаддаг байнаа

Зочин
Зочин
2022-01-27 17:13

Muu mergejilgui hyanaltiinhan, ene tend unegui hool gudarch arhi gusahaas tsaashgui . Hariutslaga tootsoh heregtei

Зочин
Зочин
2022-01-27 17:22

Хариуцлага хүлээх хүн одохгүй байсан юм бол❓
Яагаад хариуцлагатай �##�бан туша�##�ыг нь эзлэн суугаад, ард иргэдийн тушаасан татварын мөнгөнөөс ц�##�ин авч идээд сууж байдаг байнаа❗❗
Үтэр түргэн �######�уул хэзээ ч төрийн �##�ба хашихгүй болгож хая❗

ennie
ennie
2022-01-27 21:34

сөх ийн буруууу бүх сөх адилхан мөнгө хва�##� өөрсдөө ц�##�ин болгож мваад суугчдын төлөа юу ч хийдэггүй сөх үүдийг татан буулга

Зочин
Зочин
2022-01-27 23:45

Эгүүр сайтынханд нэг хүсэлт байна. Та бүхэн Дунд голын эргээр байгаа орон сууц хотхонууд хэрхэн бохирдуулж, дунд гол хогийн сав болж буйг сурв�##�жилж олон түмэнд хүргээч НМХ Баянголын МХА огт тоохгүй байна шүү дээ Экологийн цагдаагийн �##�ба ч ялгаагүй

иргэн хүн
иргэн хүн
2022-01-28 09:50

Бичиг явуулснаар бүх ажлаа дуусгадаг МХБ т харицлага. Хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө ажилдаг газар болохоос хариуцлагаас өөрсдийгөө чөлөөж, ц�##�ингаа авдаг байж болохгүй.

иргэн хүн
иргэн хүн
2022-01-28 09:52

тийм.тэд бичиг өгснөөр ажлаа дуусгадаг. Үр дүн гарсаг эсэхийг буцаж ш�##�шадаггүй.

Холбоотой мэдээ

Back to top button