НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ХЭРЭГ: Төв аймагт хэрцгийгээр зодуулсан охин эмнэлгээс гарч, эцэг эхдээ очжээ

Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг төрлийнх нь хүн хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар 44 настай эрэгтэй Э-г төрсөн дүүгийнхээ охин болох ой зургаан сартай хүүхдийг хэрцгийгээр зодож, гудамжинд орхисон хэрэгт сэжигтнээр татан харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй.

Хохирогч охиныг тухайн хэрэг болсон өдрөөс хойш аймгийн ГБХЗХГ-ын хамтарсан багаас хяналтдаа авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Улмаар өчигдөр /2022.01.28/ эмнэлгээс гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Бяцхан охин нагац ахдаа зэрлэгээр хүчирхийлүүлж, амь нас нь эрстэхэд ойрхон байсан.

-ЗУУНМОД СУМЫН ГБХЗХГ-ЫН ДАРГА: ХҮҮХЭД НОЦТОЙ ГЭМТЭЖ, БЭРТЭЭГҮЙ-

Хэрэв хүн таараагүй бол, хөөрхий охин эцэг эхдээ очиж чадалгүй, гудамжинд осгож ч болох байв. Тухайн хэрэг болох үед хохирогч охины эцэг, эх хаана байв. Хүүхэд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан уу. Бид эл асуултад хариулт эрж, дараах мэдээллийг бэлтгэлээ. Юуны өмнө Төв аймгийн Зуунмод сумын ГБХЗХГ-ын дарга н.Бадамцэцэгтэй холбогдоход:

"Хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлээд, өнөөдөр /2022.01.28/ эмнэлгээс гаргаж байна. Аймгийн ГБХЗХГ-ын хамтарсан багийнхан эрсдлийн үнэлгээг гаргаж, хүүхдийг хяналтад авсан. Хүүхэд ноцтой гэмтэж, бэртээгүй. Эмнэлгээс гарсны дараа эцэг, эхэд нь хүлээлгэж өгнө" гэв.

-ХҮҮХЭД ӨМНӨ НЬ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГААГҮЙ-

Харин Зуунмод сумын Засаг дарга н.Сарангэрэлтэй холбогдож, тодруулахад:

"Манай сумын зургаан багт эрсдэлт бүлгийн 390 орчим хүүхэд бий. Тухайн хүүхэд өмнө нь ямар нэг гэр бүлийн хүчирхийлэл эрсдэлд өртөж байгаагүй. Эцэг эх нь залуу хосууд бий. Ээж нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, аав нь цахилгаанчин хийдэг.

Тухайн харамсалтай хэрэг болох үед ажилдаа явах гээд охиноо хамаатны залууд захиж, үлдээгээд явсан юм билээ. Гэм буруутай этгээдийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа. Тухайн иргэн архины байнгын хамааралтай эсэхийг сайн мэдэхгүй. Шалгадаг хүмүүс нь шалгах байх" гэв.

-ОХИН УЙЛААД ЗОГСОХГҮЙ БАЙСАН УЧИР ГАРТ ТААРСАН ЗҮЙЛЭЭР ЦОХИСОН. ЮУГААР ЦОХЬСОНЫГ САНАХГҮЙ БАЙНА-

Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн этгээд хэрэг үйлдэх үедээ согтолтын зэрэг 3,80 хувьтай буюу хийж буй үйлдлээ хянах чадваргүй байсан аж. Охины эцэг эх цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар сэжигтэн этгээдийг саатуулан шалгаж байна.

Тухайн этгээд мэдүүлэгтээ: "Тухайн өдөр согтуу байсан учир юу болсныг сайн санахгүй байна. Охин уйлаад зогсохгүй байсан учир гарт таарсан зүйлээр цохисон. Юу байсныг сайн санахгүй байна" гэх зүйлийг мэдүүлсэн гэх... Хэргийн тухай эргэн сануулахад, Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг төрлийнх нь хүн хэрцгийгээр зодсон. Тодруулбал, 44 настай эрэгтэй Э нь Зуунмод сумын дугаар байранд амьдардаг, ой зургаан сартай охиныг хэрцгийгээр зодож, гудамжинд орхисон байсан аж. Охиныг гудамжнаас олж авран хамгаалсан иргэн хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"Жаахан хүүхдийг хөхөө өвлийн хүйтэнд чармай нүцгэнээр санжигнуулан барьж яваад гудамжинд хаясан. Охиныг хүрмэндээ ороогоод харахад, нэг нүд нь нээгдэхгүй болтлоо тагларч хавдсан. Хоёр хацар нь хавдаж, уруул нүүр нь сийчигдсэн, чирснээс үүдэлтэй зулгарсан шархтай байсан.

Тухайн иргэний биеийн хэлэмжийг харахад эрүүл бус, ухаангүй харагдсан. Охиныг хаяхдаа энэ хүүхэд биш гэсэн. Цагдаагийн газарт хүлээлгэж өгөхөд хийсэн үйлдэлдээ гэмшсэн шинжгүй, сэтгэцийн өвчтэй хүн шиг байсан" гэсэн байдаг.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд та бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, сайн таньж мэдэхгүй, эсвэл архины хамааралтай иргэнд найдаж үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-29 09:30

Бүгд юмтай хүмүүсийг юм биш үү хүүхдээ орхиод явдаг б�##�айруулж юм байна даа

Зочин
Зочин
2022-01-30 20:09
Reply to  Зочин

Ясли эргээд байгуулб�##� ажилладаг эцэ эхэд их дэм болно. Соц нийгмээс хэрэгтэй зүйлийг н авах хэрэгтэй. Эцэ эхийнх нь ажлын газар арах эрх энэхүнд бий юу ? Хувь хүний мэдээлэл

Зочин
Зочин
2022-01-30 02:52

Төв аймагт маш их ийм хэрэг явд�##� элбэг болдог сэтгэл мэдрэл эрүүл бус аймаг даа

Зочин
Зочин
2022-01-31 11:49

Монголчуудын дйилэнх нь сэтгэцийн өвчтэй болсон гэдэг нь үнэн болж таарлаа. Яасан гэж ийм нялх амьтдыг зодож чаддаг байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button