ЭДИЙН ЗАСАГ

Бодлогын хүүг 6.5 ХУВЬ болгон өсгөлөө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хурлаар бодлогын хүүг 0.5 нэгжээр өсгөн, 6.5 ХУВЬ БОЛГОЖЭЭ. Ингэснээр Төв банк мөнгөний бодлогын төлөвөө чангалах төлөвт шилжив.   

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд: 

1. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх;
2. Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх;
3. Уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button