СПОРТ

Н.Батсууриас биш Баяр наадмын комиссоос хариуцлага нэхье, бөхчүүд ээ

Сайжруулагч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд зодоглохоор бөхчүүд бүртгүүлжээ.

Энэ удаагийн барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь бүртгүүлэхээр хандсан ч МҮБХ бүртгэх боломжгүй гэх хариулт өгсөн. Тэгсэн ч залуу аварга бууж өгөхгүй бололтой. "Маргааш барилдана. Хууль ёсны дагуу" хэмээн сошиал хуудастаа бичжээ. Түүний барилдах эрхийг хассан шийдвэр өнгөрсөн долдугаар сард албан ёсоор дууссан билээ. Өөрөөр хэлбэл Н.Батсуурийн барилдах эрх хуулиараа сэргэсэн гэсэн үг.

Гэвч хэсэг бөхчүүдийн эсэргүүцлээс үүдэн асуудал үүсээд байгаа билээ. Хэрвээ өнөөдөр Н.Батсуурь аварга Бөхийн өргөөнд ирж, барилдана хэмээвэл өмнөх барилдаан шиг хэрүүл тэмцэл өрнөж, эцэстээ сар шинийн барилдаан хойшилсон асуудал давтагдаж мэднэ.

О.Хангай тэргүүтэй хэсэг бөхчүүд уг нь Н.Батсуурийн барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэр гаргах үед энэ тэмцлээ өрнүүлэх байсан ч тэгээгүй. Харин тэр хугацаа аль хэдийн дууссаны дараа ийн реакци үзүүлээд байгаагаас харахад тэд допингийн эсрэг биш Н.Батсуурийн эсрэг тэмцээд байна уу даа гэх дүр зураг ч харагдаж байна.

Уг нь тэд бөхтэй тэмцэх биш тийм шийдвэр гаргасан дарга нар, хуулийн хийдэлтэй нь тэмцэх ёстой баймаар. Бөхчүүд нэгдэж тэмцэж байгаа нь зөв ч, та нарын тэмцээд байгаа аргачлал буруу байна.

Б.ЦЭЛМЭГ

Өнөөдрийн барилдаанд бүртгүүлсэн бөхчүүд:

1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс

2. у.ар Цэдэвийн Содномдорж

3. у.г Батнасангийн Гончигдамба

4. у.г Мягмарын Бадарч

5. у.г Ширбазарын Жаргалсайхан

6. у.г Жанцангийн Бат-Эрдэнэ

7. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан

8. у.з Мөнхсайханы Өсөхбаяр

9. у.з Доржийн Анар

10. у.з Цэдэнбазарын Одбаяр

11. у.з Баттулгын Соронзонболд

12. у.х Шүхэртийн Уламбаяр

13. у.х Нямаагийн Батзаяа

14. у.х Төрөөгийн Баасанхүү

15. у.х Баярхүүгийн Бат-Өлзий

16. у.х Оргихын Хангай

17. у.х Баярсайханы Орхонбаяр

18. у.х Жаргалсайханы Амартүвшин

19. у.х Бат-Очирын Одгэрэл

20. у.х Хүрэл-Очирын Гантулга

21. у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ

22. у.х Нацагсүрэнгийн Золбоо

23. у.х Шарын Мөнгөнбаатар

24. у.х Төрмөнхийн Бэгзсүрэн

25. у.х Батсүхийн Зоригтбаатар

26. у.х Баянзулын Цэдэнсодном

27. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

28. у.х Цэдэндоржийн Мөнхбаяр

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

baasandorjoos hariutslaga nehie buur darga bolood devsheed bdag iim huuduuta shiidgargaj toriin naadmiig doromjilson nohor

зочин
зочин

Ц.НЯМДОРЖИЙН ТАВИУЛ БААСАНДОРЖ ГЭДЭГ ЭТГЭЭДИЙГ УВСЫН БӨХИЙГ ХАМГААЛУУЛАХААР БӨХИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГААР ТАВЬЖ БУДЛИАН ҮҮСГЭСЭН НЬ ҮНЭН Л ДЭЭ БАЙДАЛ ЭВГҮЙТЭЭД ИРМЭГЦ НЯМДОРЖ АХ НЬ ӨӨР АЖИЛД ТОМИЛЖ ОЛНЫ АНХААРЛААС ХОЛДУУЛЖ БАЙГАА НЬ БАС ҮНЭН БОЛЖ ТААРЛАА

Back to top button