НИЙГЭМ
Мобикомын байранд гарсан галыг гагнуур хийж байсан ажилчид алджээ

Мобикомын шинэ байранд гал гарсан талаар бид мэдээлсэн . Тэгвэл галыг бүрэн унтраасан талаар газар дээр нь ажиллаж байгаа гал унтраах аврах ангийн албан хаагчид хэллээ.
Гал гарсан газар гурван аврах ангийн алба хаагчид ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар хоёр ажилтан гагнуур хийж байгаад гал алдсан хэмээж байгаа бөгөөд албаныхан гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Энэ талаар Мобиком корпорацийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Мөнхбат "Гал гарах үед байранд 1000 гаруй ажилтан байсан. Галын аюулаас урьдчилан сэргийлж, бүх ажилтныг байрнаас гаргаж, бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Туслах лифтенд гагнуур хийж байгаад гал алдсан" гэсэн мэдээллийг өглөө.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
олны дургүй хүргээд г�##�аар сорлуулж дуусах нь дээ.