С.Бямбацогт: Хөгжлийн банкнаас олгосон бүх зээлийг хууль бус мэтээр хавтгайруулан харлуулж байна
Монгол Улсын Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эрсдэлд орж, хэвийн ажиллагаа явуулахад хүнд нөхцөлд орсон. Эл банкнаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг зарлагдаж 66 зээлдэгчийн 75 зээл олон нийтэд ил болсон юм.
Зээл нь хэвийн төлөлттэй гэсэн ангилалд нийт 14 компани байгаагийн нэг нь "Вестерн Холд” ХХК байна. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий компани гэгдэж буй бөгөөд 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр Хөгжлийн банкнаас 28,025,380 ам.долларын зээл авч байжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт эл зээлийн тухай тайлбар мэдээлэл өглөө.
Тэрээр “Хөгжлийн банкнаас олгосон бүх зээлийг хууль бус мэтээр, бүх зээл зориулалтын бусаар олгогдсон, зарцуулагдсан мэтээр хавтгайруулан харлуулж байна. Ийм гүтгэлэгийн чанартай худал мэдээлэл, харлуулах үйл ажиллагаанд намайг зориуд зохион байгуулалттайгаар холбогдуулж байгаа учраас няцаалт хийж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д ”Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж заасан. Энэ зорилгоос надтай холбогдуулаад буй энэ төсөл огт гажаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна.
Миний бие “Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Вестэрнхолд ХХК”-ийн хэрэгжүүлж буй ХОВД-ЭКО ЦЕМЕНТ ТӨСӨЛ БОЛ ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ.
2019 оны 05 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж эхлүүлсэн том төсөл.
Нийслэлээс мянга тав, зургаан зуун км алслагдсан баруун бүсэд цемент үеийн үед тэнгэрт хадсан үнэтэй байж ирсэн.
Үүнээс болж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил ч, хувийн хэвшлийнхэн, иргэдийн барилга байгууламж өндөр өртөг зардалтай баригдсаар ирсэн.
Энэ асуудлыг шийдэх, цементийн үнийг хотынхтой адил болгож хямдруулах зорилготой хөгжлийн төсөл.
Тэр ч утгаараа Монгол Улсын Урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон сүүлийн ХОЁР Ч ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ энэ зорилт тусгагдсан. Өнөөдөр тээвэр ложистик, хил боомтын гацаа түгжээнээс болж БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ 70-80 ХУВЬ ӨССӨН. Инфляцийн энэ өсөлтөд барилгын материал, барилга орон сууцны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байгаа. Энэ үед бид БАРИЛГЫН ТАЛХ болсон цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа тулдаа харьцангуй бага хохирол амсаж байна. Цаашдаа бид дан ганц цемент төдийгүй барилгын арматур, шил цонх, бусад дагалдах материалаа бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Үүнийг л холыг харсан хөгжлийн бодлого гэнэ.
Хамаг байдгаа гаднаас авдаг , импортын үнэнд дарлуулдаг “ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААЛААС, ХАРААТ БАЙДЛААС” Монгол Улс ангижрах ёстой. Зээлийн хулгайтай тэмцэхийн оронд жинхэнэ хөгжлийн төслүүдээ хоморгонд нь хэлмэгдүүлж улс орныхоо хөгжлийг гацааж, нурааж болохгүй.
Авсан зээлээ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН БОЛ ТЭР ГЭМТ ХЭРЭГ. Авсан зээлээ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨХГҮЙ БУЛТАЖ, ТӨР, АРД ТҮМНИЙГ ХОХИРООЖ БАЙГАА БОЛ ТЭР ГЭМТ ХЭРЭГ. Хөгжлийн банкнаас АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ЛУУ УНЖИЖ, ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХЭРГЭЭС МУЛТАРНА ГЭЖ ЭНДҮҮРЧ БАЙГАА БОЛ ТЭР ГЭМТ ХЭРЭГ.
Хөгжлийн банкнаас авсан, өгсөн зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь худлын замаар одсоныг АТГ, шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан мухарлаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж байна.
Баруун бүсэд барилгын материалын үнийг бууруулах, хэдэн зуун хүн ажил орлоготой, болгож буй цементийн үйлдвэр баригдах ёстой. Мөн Эрчим хүчний хараат байдлаас Монгол Улсыг салгах “Эрдэнэбүрэнгийн УЦС” баригдах ёстой, “Үйлдвэрлэл технологийн парк”, “Агро парк” ашиглалтад орох учиртай. Баруун бүсдээ, Ховдодоо томоохон төслүүдийг хэрэгжүүлж “Шинэ Ховд”-ыг цогцлоохын төлөө тууштай зүтгэнэ гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Луйварчин.
Шцдарга царайпсан жинхэнэ хулгайч. Ховдод зарлагдсан бүх тендерийг хамдаг уьайгүй хулгайч. Ийм хүн хууль зүйн байнгын хорооны дарга хийж байхаар хэрэг яаж илрэх вэ дээ. Чи Ховдын ард түмнийг бодлоо юу, з�##�ьтай луйварчин, адгийн шаар.
БЯМБА ЦОГТ ЧИ 28 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ ТУХАЙН ҮЕД ТӨГРӨГИЙН ХАНШААР ТООЦОЖ АВСАН БА ОДОО ХАНШИЙН ЗӨРҮҮГЭЭР ЧИ 28 САЯ ДОЛЛАР ТӨРӨӨС ХОЖИЖ ТӨЛБӨР ХИЙХ ЁСГҮЙ ДОЛЛАРААР НЬ ТӨЛӨӨРЭЙ МУУ НООЙ
Хэвийн зээлэндээ явж байгаа. Хөгжлийг гацаагчдыг сайн цоллох нь зөв. Бямбацогт бол БАРУУН БҮСИЙГ импортын ЦЕМЕНТНЭЭС, ЦАХИЛГААНААС хараат бус байлгахын төлөө чөмгөө дундарт�##� зүтгэж байгаа хүн шүү.
ХЭХЭ БИТГИЙ ШАА ЧИ
Harluulah gesen trolluudiin ugiig bitgii too. Nutgiinhaa Bruun busiinhee hugjliig uragshluulah tsementiin tosloo duusgaarai
ҮХСЭН НОХОЙН ОЦГОР
Холын цуутай Ховдод нутагт минь Үндэсний хэмжээний сайхан үйлдвэр босож байгаа нь юутай сайхан. Гүтгэлэг дайр�##�тад бүү бууж өгөөрэй.
ХОВДЫН ШААЛТУУРУУД
ховд бол юмны үнэ тэнгэрт хадцан газар ш дээ, цемент хямдарв�##� сайхан бн
Энэ харааж ерөөгөөд байгаа хүмүүс удахгүй гарах цементийг нь битгий аваарай за. Тэгээд Хятадынхаа чанаргүй үнэтэй цементэд дарамтлуулаад сууж байгаарай за
Энэ төсөл одоо 3жил болоход хэрэгжилт нь ямар шатандаа явж байгааг чи хэлэх ёстой. Чиний бичсэн зүйл чинь бүрхэг тодорхойгүй байна. Одоо тэр цементийн үйлдвэр баригдаж байгаа юу? Хэдэн онд ашигл�##�тад орох юм вэ?. ЭНэ тухай тодорхой юм �##�га байна шүү дээ. Энэ т�##�аар тодорхой тайлбар хийхийг хүсье.
БҮГД ХУУЛЬ БУС ПИЗДА МИНЬ
Улаан луйварчин. Улсын хөгжилөөс хойш татсан улаан Ховдын гай