СПОРТ

Монгол тамирчдын шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ оржээ. Бэлтгэлийн талбай нь тэмцээн явагдах газрын хажууд байрлаж байна. ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын 8-наас тэмцээндээ оролцож эхэлнэ.

Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрчээ. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байна.

Наадмын эргэн тойрны мэдээллээс хүргэвэл, Ням гарагт олимпын наадмын оролцогч 37 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Капитал нисэх буудалд газардсан 1,252 хүнд шинжилгээ хийхэд 28-аас нь КОВИД-19 илэрсэн байна. Коронавируст халдварын улмаас хэд хэдэн улс эцсийн мөчид багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button