М.Намсрай: Монголчууд буруу өдрөө шинэлчихлээ, шар зурхайгаар I.31 битүүн байсан
Азийн бусад орнууд хоёрдугаар сарын 1-ний өдөр шинэлсэн. Харин бид энэ өдөр битүүлж, хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэлсэн билээ. Гэвч сар гардаггүй битүүний өдөр хавирган сар гарч, мөн 1-ний өдөр 2-ныхотой дүйцэхүйц сар үзэгдлээ гэж олон нийт сошиал хуудастаа бичээд байгаа юм.
Үүнээс монголчууд буруу өдрөө шинэлэв үү, цаг тооны бичиг алдав уу гэсэн асуулт гарсан.
Төгсбуянтын зурхайг хийсэн зурхайчид цаг тооны бичгээ алдаагүй гэж үзэж байгаа. Мөн шинийн 3-ныг алгасаж, шууд 4 болно, түүнчлэн хоёр шинийн 7-ны өдөр тохионо гэж цаг тооны бичигтээ дурдаад байгаа юм. Энэ нь "Шинийн 3-ны өдөр 4-нийхтэй ижил хэмжээтэй сар гарах учраас ингэхээс өөр аргагүй" гэж тайлбарласан байна.
Тэгвэл энэ талаар Шар зурхайч М.Намсрайтай холбогдож тодрууллаа. Тэр шарын шашнаас ангид, монголчуудын уламжлалт зурхайн аргыг баримталдгаараа онцлог.
-Монголчууд буруу өдрөө шинэлчхэв үү дээ гэцгээж байна. Таны зурхайд хэрхэн тэмдэглэгдсэн байсан бэ?
-Одоо оройтчихлоо. Шар зурхайд хоёрдугаар сарын 1-нд шинийн 1 гэж бичигдсэн. Харин битүүн нь нэгдүгээр сарын 31. Нийтээрээ буруу өдөр шинэлчихлээ. Энэ шинэ үзэгдэл ч биш. Залуу наснаасаа л нүүдэлчин монголчуудынхаа уламжлалт аргаар зурхай зурлаа. Ингэж зөрсөн, буруу өдрөө шинэлсэн тохиолдол гарч л байсан.
-Яагаад цаг тооны бичиг ингэж зөрсөн юм бол. Алдаа нь хаана гарсан байж болох вэ. Хятадууд бол таны шар зурхайн дагуу шинэлсэн байна?
-Шар зурхай бол хүннүгийн үеэс монголчууд өөрсдөө од гараг эрхсээ ажиглан зурж ирсэн тэр нарийн ухаан. Би үүнийг ааваасаа өвлөж аваад насаараа зурж ирлээ. Энэ миний зурхай биш, Намсрайн зурхай биш, монголчуудын зурхай юм. Харин нөгөө цаг тооны бичгийг би сүүлдээ угаас монголчуудыг өөдийн нар үзүүлэхгүйн төлөө хийгддэг юм байна гэж бодох болсон. Энэ төрлийн зурхайг анх Монголд үндэслэгчид нь манжуудад тал зассан, тэдэнд үйлчилсэн хүмүүс л байсан гэдгийг түүх гэрчилж байна.
-Түүнчлэн энэ сард шинийн 3 гэж байхгүй, мөн хоёр шинийн 7 тохионо гэж бичсэн байсан?
-Тийм зүйл байх учиргүй. Цаг хугацаа жам ёсоороо урсдаг биз дээ. Өдөр алгасна, эсвэл давхардана гэж байхгүй. Ийм л зүйл хийж байгаа улс. Дараа жил энэ зурхайгаар Цагаан сар нь бүр нэг сараар зөрнө. 2025 онд гуравдугаар сарын 1-нд цагаалахаар байгаа. Харж л байхаас өөр яах вэ. Шар зурхайгаа дагадаг олон мянган монголчууд бий шүү. Би болон шар зурхайгаа дагадаг монголчууд хоёрдугаар сарын 1-ндээ шинэлж, мөрөө гаргасан.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮНЭН ҮНЭН
yg tegsen shiniin negend 2nii sar garaad bsan ymaa
энэ хятад намсрайг хужаа руу нь зайлуулаачээ
Баярлалаа зөв зурхай
2-2 нд шинийн хоёрны сар гарсан нь Төгсбуянтын тоолол буруу байгааг бодитоор харуулж байна
Гэхдээ л 1нд сар гарсан нь үнэн тул энэ хүнийг энэ удаа хараахаа больцгооё доо
Азийн цаг тооны бичиг
Шар зурхайг азийн орнууд дагадаг. Шар зурхай нь Монголоос Хубилай хааны үеэс гаралтай. Энэ нартад өдөр давхардана өдөр алгасана гэж байх ёсгүй шүү. Тэрбиш олон жил хууран мэхэллээ. Том эмгэнэл. Намсрайн зурхайг хайгаад олддоггүй учир нь бас боож хаадаг юм шиг байгаамаа
Ер нь буруу, зөв өдөр чухал бишээ , байгалийн хууль явдгаараа л явна харин хүмүүн бидний дотоод сэтгэл , минь өдөр бүхэн шинийн нэгний өдөр шиг ЗӨВ бөгөөд ёс зүйтэй байдаг бол тэр л хамгийн чухал нь юм. Шинийн нэгний нар , өглөө бүрийн наран угтаа яг л адилхан шүү дээ . Монгол хүний өдөр бүхэн , үргэлж шинэ бөгөөд бие эрүүл , сэтгэл зөв , хэл яриа ариун байх болтугай.
Энэ эргүү сда дандаа сэтгэлд сэвтэй юм өнгөрсөн хойно нь хуцаж байдаг өгөр толгой
Зөв л хэлж. Цаг хугацаа тасралтгүй л жамаараа урсдаг гэж. 1, 2 гээд шууд 4 болдог гаж үзэгдэл энэ Тэрбиш гэдэг хулгайчид л байна. Тэгснээ хоёр өдөр 7н дээр шацаж ч байх шиг. Нөгөө Алиса гайхамшгийн оронд цаашаа байна. Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол юуг хэлэхэв.
Уг нь энэ хүнийх зөв юм билээ.
Газар хөдлөхийг сар өдөртэй нь зурж гаргасан бгаа
Шинийн 1нд шинийн 2ны сар гарч.өчигдөр шинийн 2нд шинийн 3ны сар гарсан.
19 цаг гэхэд үзэгдээд өнгөрдөг шинийн 2ны сар 19 цаг өнгөрчөөд бхад тээр дээр байгаад л байсан.
Би жил бүрийн шинийн 2-ны сарыг ажиглаж даллага авдаг. 19 цагт хальт үзэгдээд л алга болдог. Заримдаа амждаггүй юм.
Өчигдөр орой байсаар л бсан.
Сар од мичид огторгуй ертөнц худлаа хэлэхгүй ээ.
7000-8000 жилийн өмнө үүссэн хүннүгийн зурхай.
Хятадад нэвтэрсэн учраас хятад зурхай гээд бгаан.
Хятадад манай хаанчлалын үед манай маш олон зүйл нэвтэрсэн бдаг.
Төгс буянтын зурхай бол хятадын зурхайгаас тааруулахгүй гэж зориудаар зөрүүлж хийсэн зурхай.
Тэрнээс биш гардгаараа гардаг ертөнцийн сар нэг өдөр алга болоод нэг өдөр давхцаад бн гэж юу байхав.
Намсрай гуайн бэлэглэсэн хуанли дээр би энэ жил ажиглалт хийнэ. Тэгээд түүнд бичсэн бүх зүйл.билгийн тоолол.газар хөдлөлтийн шинжүүд тохирч байвал ирэх жилээс эртний монголчуудынхаа Шар зурхайг баримтлана гэж бодож байгаа.
Бид хужаагийн цагаан сараас заавал зөрөх ёстой харин хужаагийн эрлийз байна хужаагийн цагаан сараас зөрж л байвал тэр монгол мөн
цагаан сараа зѳрүүлсѳн зѳрүүлѳѳгүй хкн-н заавраар явж байхад ялгаа юун! худлаа хийрхсэний үр дүн гэж юу байхав дээ
Тэгээд үмхий төвд зурхай дагах уу шарын шашны зурхай бол мухар сүсэг
Чи дагах албагүй ч өөрөө судлаад хайгаад үз. Одоо юм хөгжсөн тул бүх тооцоо интернетэд байна. Өөр бусад барууны одон орончдн сарны байрчилтоолол ганц баруун гэлтгүй дэлхийн хойд хагаст оршдог бүх орны сарны календар хараад үз. Тэнд бүгд шинэ сар хэзээ гарна гэж бичиж үү хар. Тэдэнд итгэхгүй бол өөрөө сарны зураг авч тоолж манайж тоолоод үз.
Asia dulaan orond shar zurhai taarch bga nasa odon oron bid zuruh uchirgui terbish gedeg hun zurhai zursan hun ni bish. ter hun redaktor hiisen hun tugs buyntiin zurhai gej mongol orond aguu taarsan zurhai da namsrai gedeg hun albaar hytadiin bodlogoor taltsuuldag hytad sanhuujilttai hun
1 сар 1 нартай тул ямар ч өөр аргаар тоолсон ч эцст нь сар хэзээ шинээр гарах нь таарч байх ёстой.
ГИТАД цустангууд шар зурхайгаар Монгол үндэстэнгүүд Төгс буянтаараа ялгарсан сайхан сар шинэ сар гарч бна.
Битгий хуц үмхий төвд зурхай дагагж нар л төвдийн эрлийц биз
Үхсэний чинь төвд зурхай. Төвдийн зурхай бүтэн сараар зөрж байгаа энэ жил. Мэдэх юмгүй байж бас донгосвоо
Ene HUJAA jil bolgon "ILUU YAW HUTSADGAA" Bolivol YASIIN.Chamaig hudlaa hutsah tusam Mongolchuud buur IHeer UZEN YADDAG yaw shu dee.Mongolchuud chamaig "MONGOL gej hardaggui " HUJAAGAAR CHIN" chin meddeggui humuus diilenh ni bga. Uuriiguu HEN BE? gedgee medej av.
Гандан хийдэд очиж номоо хуруулж, заслаа хийлгэх бол Төгсбуянтын зурхайгаар л явна шүүдээ. Хятад зэрэг орныг заавал дагах ямар хэрэг байна аа. Монгол орны цаг агаарын онцлог, халуун хүйтэн, өргөрөг, уртраг гээд, нарны гэрэл тусах өнцөг гээд л олон юм ярьвал урд зүгийн орнуудаас тас өмнөө байх ёстой юм бишүү. Цагаан сар болохоор нүгэлтэй юмаа хэрүүл хийж эхлэх юм. Нүгэл болно шүүдээ. Яршиг дуугай л байвал барав биздээ. Ламын гэгээнээс илүү бодож зурхай зурна гэж лав байхгүй биздээ. ээ Бурхан минь гэж
Ертөнцийн цаг хугацаа хятадад ч монголд ч адилхан л үйлчилнээ. Намсрай гуайн зөв. Цаг хугацаа тасрана зогсоно алгасна гэж хэзээ ч байхгүй. Тэрбиш гэж нэг бяндуу үхэж далдраасай.
Сар нь өдрөөсөө зөрөөд байхад зөв гээд байгаа хүмүүсийн юу гэх вэ
Ядаргаатай юм. Энэ зөнөглөсөн Намсрай гэгч өвгөн дандаа л хэрүүл үүсгэж байх юм. Сарын шинэдэд ядахдаа хэрүүлгүй өнгөрч тэсэхгүй юу. Бузартай юм. Сар хиртэнэ гэж юу ч яриад байгаа юм. Битүүнд сар хиртэж байгаа юм огт биш
ЭНЭ НАМСРАЙ ГЭЖ ХҮН БУРУУ ӨДӨР МОНГОЛЧУУД.ШИНЭЛЛЭЭ ГЭЭД БАЯРЛААД БААЛААД БАЙГАА ЮМУУ.ЗӨНӨГ НОВШ
Бурханы ёс жаягийг хэзээ ч үгүйсгэж болохгүй тэгээд яахын бид бүх л зүйлээ муулаал байх юмуу тэгээд бидэнд юу үлдэх юм боддоо малнуудаа
Ishbaljir n buruu zursan uu.Terbish buruu zursanuu helj medehgui yum.Hamgiin gol n udur davhtsana udur algasna gedegt l gaihaad baidag yum.
Өдөр давхцана гэхээр нар сар 2 зогсоно гэсэн үг. Тийм үү ? Ижилхэн гэрэлтэнэ гэхээр шөнө болохгүй гэсэн үг эсвэл өдөр болохгүй 2 өдөр дараалаад цаг хугацаа нар сар дэлхий 3 зогсох шаардлагатай болоод байна. Давхцана гэх нь ЗОГСОНО гэсэн үг. Яаж зогсохыг нь харъя.
Энэ хүний бичсэнээр бүх зүйл таараад бгаа. Газар хөдлөхийг яаг зурж гаргасан бгаа.
Өчигдөр шинийн 3ны сар гарсан. Ажиглаад л бгаа
Ирэх жилээс шар зурхайг баримтлана гэж бодож бгаа шүү
Манай хүн тоо бодож гаргадаг гэж ярина лээ. Үнэн үү
Үнэн
Хятад Япон Солонгос арай өөр зурхайтай. Манай улс арга билэг хослуулсан өөрөө хэлбэл нар сарны гэсэн үг. Тэгэхээр огт зөрөхгүй. Зурхайчид ч гэсэн Монгол аргаараа явбал их зүгээр бнаа.
Угаасаа сар чинь буруу зөвийг заагаад өгч бна Азийн олон орон чингэсийн шар зурхайг баримталж цагаан сараа хийдэг Хятад зурхай гэж байхгүй Бид олон жил буруу өдрөө мөрөө гаргаж золгож ирсэн Энэ жил мөн буруу золголоо Энэ олон лам зурхай ч нар сараа хараад ч гэсэн мэдэж байгаа даа Намсрайн зурхай гээд байгаа чингэсийн шар зурхай яг зөв байна шүү
Шинийн нэгэнд 2 ний сар гарсан шүү Би төгс буянтын зурхайг биш сараа дагаж золголтоо хийсэн
Солонгос, Хятад хоёр 2 сарыэ 01-нд шинэлсэн. Манайх 02-нд шинэлсэн. Яагаад та нар нэг өдрийн зөрүүтэй тэмдэглэж байгаа вэ гэж асууж бна лэ. Яаж ч болсон энэ хоёр улс буруу тэмдэглэнэ гэж байхгүй. Манай хэд л будилуулсан байх талтай
Ene hun dandaa l ingej baih ym
Шар зурхай Монголд хамаагүй. Монгол сарны тоололтой орон. Сарны тусах өнцөгөөр эх авдаг юм. Эзватороос хойшлох урагшлах тусам сарны дэлхийд тусах өнцөг өөр байдаг юм. Зөнөг өвгөнд хэлэхэд тэх Хятад тоолол чинь Монголп түй ч хамаагүй. Хүнд хэрэгтэй юм ярь..
Бурхны ёс монголд түй ч хамаагүй
Хжцалдаа
Хүний толгой эргүүлж сэтгэлд сэв суулгачихлаа байна. Тийм юм бол эртхэн хуцаж байхгүй яасийм.шар зурхай гэдэг нь юу гэсэн.үг юм бэ.
Жил болгоны цагаан сараар ийм яриа гарч байхын.Энэ асуудлыг нэг тийш н болгож болдоггүй муу?.Тархти толгой эргүүлээд байх
Shinelsen hoino iim balai yum bitgii bichij bgaach humuuni setgeld sev hiij nastai hun baij iim yum bichlee geed yuug oorchiloh yum be.ungasan hoinoo havchiv gdg ug shig haashdaa medeh mdkgui bugd l sain saihniif huseed shinelsen ah mini daraa jil bichvel ert bich ali esvel ogt buu buch.ta zov shinelsen bol yaamai da .ard tumnee zalbiraldaa daatgaa bailgui dee
Буруу шинэлсэн гэдэг нь үнэн боллоо яг одоо шинийн 2 ны гээд байгаа сар гарчихсан б.на одоо болтол байж л б.на. Уг нь жинхэнэ шинийн 2 ны сар гэдэг бол нар жаргахад аль эрт гараад дөнгөж үзэгдээд алга болдог билээ
Шинжлэх ухаан хөгжөөд электрон дуран авиа гарчихаад байхад одон орон судлалын мануухай нар байна уу?
Тодруулаад нэг мөриболгоод өгөхөд яана даа!!!!
Битүүнд сар хиртдэг гэж юун мэдлэггүй балайгаа гайхуулсан юм бичээд байнаа. Шинийн 1-д ч сар байдгаараа л байгаа, харагдахтай үгүйтэй л байна. Яаж ийж байгаад л хэрэлдэх сэдэв гаргаад ирдэг ёстой уйдчихсан муу ёрын улс болжээ
ШУ-ы талаас харахыг хүсч байгаа хүмүүс нь сарны тухай хуудас олоод харчих. Сарны хөдөлгөөн хөтөлдөг хуудас зөндөө. Тэр бүх хуудас дээр энэ удаагийн шинэ сар 2-р сарын 1-нд гарсан гэж тэмдэглэсэн байна. 2 сарын 2-нд биш. Тэгэхээр энэ хүний зөв. Од гариг эрхэс, сар бүх юм хөдөлгөөнд оршдог сансард таталцлын нөлөөгөөр асар хурдтай зорчиж явдаг гэдгийг бүгд мэднэ. Энэ хөдөлгөөнийг өөрчлөх юм тухайн орон зайд тухайн цаг мөчид тохиолдоогүй бол өөрчлөгдөхгүй үргэлжлүүлэн хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл сар дэлхийтэйгээ хамт нараа тойрдог замаараа л тойрно. Үүнд ЗОГСООД, хоёр өдрийн сарны гэрэл адил гэрэлтэнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс давхарлана аль нэг өдөр алга болно гэсэн ойлголт байхгүй. Шинийн 3 алга болохгүй. Бүгдээрээ хэн худал хэлж буйг сарны хөдөлгөөн харуулдаг хобби болон мэргэжлийн астрономчдын хуудас дүрс хараад мэдчихье.
time and date гэдэг хуудас шөнийн тэнгэрийн тооцоог газрын зураг шиг үзүүлэхээс гадна бүх од гараг эрхэс хэдэн цагт мандаж жаргадаг нүдэнд үзэгдэх боломжтой эсэх бүх мэдээлэл байдаг. Үүгээр гараг эрхсийн хөдөлгөөн хардаг, таардаг. Энэ удаагийн сар 2-р сарын 1-нд гэж тэмдэглэжээ уг хуудсанд. Хамгийн гол нь цаг хугацаа сар нар дэлхий зогсдоггүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр тоог нь албаар зөрүүлж цагаан сар зөрүүлж тэмдэглүүлэнгүүтээ буцааж засдаг нь үнэн болж байна. Хятадуудаас зөрүүлж тэмдэглэх гэж тэгдэг гэсэн нь бараг үнэн болж таарах нь. Тэгж өөрсдийгөө хуурах хэрэг. Ертөнц од гараг эрхэс байдгаараа байна. Цаг хугацаа болон сар нарыг зогсоогоод байгаа хүмүүс шинжлэх ухааны нээлтээ хэвлүүлж батлагаагаа үзүүлэх хэрэгтэй.
Буруу зөрүү байгаа тул энэ жилийн цагаан сарыг хүчингүйд тооцож тараасан
бэлгээ буцааж авах бөхийн барилдааны шагналаа буцаах гээд зөндөө ажил гарахндээ. Яанаа
Ямар их хариуцлагатай ярилцлага өгч байгаагаа ухамсарлах хэрэгтэй.. тийм байсан бол эртнээс бусад зурхайчидтайгаа ярилцаж шийдсэн байх хэрэгтэй.... Тиймгүй бол өнгөрсөн хойн нь олон юм ярьж ард иргэдийнхээ сэтгэл зүйгээр наадаж хагаралдуулж байх хэрэггүй л болов уу
Дараа жил гэж байна. Бусад зурхайчид яах ямар ч хамаагүй. Өөрсдөө толгойгоо ажиллуул ази арабуудаас өөр орны одон орончдын тоолсон шинэ сар гарах өдрийг хар. Тэнд алдаа байхгүй.
Хятадууд буруу өдөр цагаан сараа хийнэ гэж байхгүй л дээ. Бид нар л эргүүтэж өгч байх шиг байна.
2020 онд хятадынхаас 1 сарын дараа шинэлэсэн тулдаа корона орж ирээгүй шүү. Хятадтай зэрэг хийсэн бол коронад живэх байсан. Сайн цагтай энэ хиртэй золгуулсан төгсбуянт зурхайдаа баярлалаа. Ном нь зарагдахгүй үлдэгдлүүд үглэж л бай.
Живээд туулдгаа туулаад гарчихаад байна. Юу яриад байна.
Teneg halhuud,jurhaigaa hurtel buruu toolood baidag n。
Битүүнд сартай байсан тэрбишийн төгс буянт буруу байхаа
Энэ зурхайг баримталж шинэлсэнээс хойш соц үе дамжиад ч монгол өөдлөхөө байчихсан
Тэгээд энийгээ эртхэн хэлж ярьж байх нь яасан юм бэ. Одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах вэ дээ.
МАР ЗУРХАЙГ АВЧ ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ.
Шар зурхай бол Чингэс хаан чиглүүлж Хубилай хаан хуульчилсан монгол гаралтай юм.
Одоо дүүрсэн , гхэ гхэ...
хятад монголдоо бишээ сарны байдлыг сайн ажиж хар л даа яалт ч байхгүй буруу болсон