НИЙГЭМ
Дөрвөн хүн тутмын нэг нь хөөрөглөхөөс татгалзаж байна

Монголчууд коронавируст цар тахлын улмаас Цагаан сарын баярыг хоёр жил өнжсөн. Харин энэ жил тодорхой хорио, хязгаарлалт байхгүй тул иргэд өөр өөрсдийнхөөрөө тэмдэглэж байна.
Тэгвэл 17-р жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн шинийн 1-нд иргэд ямар хүрээнд баяраа тэмдэглэснийг бяцхан судалгаа явуулж, тодрууллаа.
Энэ хүрээнд судалгаанд оролцогчдоос "Хөөрөглөх саналд татгалзсан хариу өгсөн үү?" гэсэн асуулт асуусан юм. Хөөрөглөх нь вирусийн халдвар дамжих үндсэн нөхцөл болно гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулаад буй.

Тэгвэл судалгаанд оролцогчдын 25 хувь нь тийм, 75 хувь нь үгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл дөрвөн хүн тутмын нэг нь хөөрөглөхөөс татгалзаж байна гэсэн үг.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сүржигнэ
Баримт эх сурвалжгүй мэдээлэл.уламжлалаа дагах нь зөв
Дөнгөж 48хан хүнээс судалгаа авчихаад түүнийгээ эх олонлогийг төлөөлнө гэж бодоод байгаамуу. Судалнааны арга зүйн мэдрэмжгүй гөлөгнүүд вэ