Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

В.Путин нэг өдрийн айлчлал хийхээр Бээжин хотод хүрэлцэн ирлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж, өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. ОХУ-ын төрийн тэргүүн нэг хоногийн айлчлал хийх юм.

Коронавируст цар тахлын улмаас Хятадын талаас тавьсан хязгаарлалтыг үл харгалзан ОХУ, БНХАУ-ын удирдагчдын яриа хэлэлцээ бүрэн хэмжээнд зохион байгуулагдана хэмээн Кремль онцоллоо. Үүнтэй уялдаад, Владимир Путиныг энэ удаад цөөн тооны төлөөлөгч дагалдан явж байгаа аж. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, ердийн үед төрийн тэргүүний айчлалын үеэр хоёр дахин их тооны төлөөлөгч дагалдан явдаг гэлээ.

Хоёр орны удирдагчид хэлэлцээ хийж, хамтдаа үдийн зоог барьсны дараа өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох хуваарьтай байна.

Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Юрий Ушаковын хэлснээр, төрийн тэргүүнүүд хамтарсан мэдэгдэл баталж, Засгийн газар хоорондын болон корпорацийн гээд 15 орчим баримт бичигт гарын үсэг зурах аж.

Түүнчлэн, коронавируст цар тахлын хязгаарлалтын улмаас В.Путин өвлийн олимпын нээлтэд оролцох бусад улс, олон улсын байгууллагын удирдагчидтай Бээжин хотноо уулзахаар төлөвлөөгүй байгаа хэдий ч зарим улс орны удирдагчид В.Путинтай уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгдлээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button