Кайли Женнер хоёр хүүхдийн эх болсонд Ким Кардашьян "зүрх" даржээ

Реалити шоуны од, тэрбумтан Кайли Женнер, дуучин Трэвис Скотт нар хоёр дахь хүүхдээ төрүүллээ. Тэд хүүхдийнхээ анхны зураг болон хүйсийг нь олон нийттэй хуваалцжээ. Тэд өнгөрсөн лхагва гараг /2022.02.02/-т хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Хосын том охин Сторми нь одоо дөрвөн настай.
Одоо 24 настай Кайли Женнер төрснөөсөө хойш хэд хоногийн дараа өөрийн “Инстаграм” хуудсандаа хүүхдийнхээ анхны зургийг нийтэлж, сэтгэл хөдөлгөм мэдээгээ хуваалцжээ.

Хосын том охин Сторми дүүгийнхээ эхоны хар ба цагаан зургийг атгаж байгааг нийтэлжээ. Тэдний хоёр дахь хүүхэд нь эрэгтэй хүүхэд гэдгийг зарласан. Хүүдээ хэн гэж нэр өгөхөө шийдээгүй байгаа ч тэдний олон фэнүүд хүүг нь “Сахиусан тэнгэр” гэсэн сэтгэгдлүүд их ирсэн байна.
Кайли Женнерийн ээж Крис Женнер хүүг “Angel Pie” гэсэн сэтгэгдэл бичжээ.
Ким Кардашьян хүртэл зүрх болон инээсэн сахиусан тэнгэрийг дүрсэлсэн эможи даржээ.
(Эх сурвалж: The Sun)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.