ДЭЛХИЙЭнтертайнмент

Ким Кардашьян Канье Уэстийг “хамгийн сайн аав” гэж магтлаа

Зургаадугаар сарын 19-ний өдрийг Өрнөдийнхөн аавуудын өдөр болгон тэмдэглэдэг. Эл өдрийг тохиолдуулан алдар нэртэй эмэгтэй оддын сошиал сүлжээгээр аавдаа, мөн аав болоод удаагүй эрчүүдэд зориулсан хайраа илчилсэн магтаалын үгстэй нийтлэлүүд хөвөрсөн.

Алдарт од, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Ким Кардашьян ч дуугүй өнгөрсөнгүй. Тэрбээр реппер Канье Уэстээс салаад удаагүй байгаа ч түүний талаар халуун дулаан үгс олныг харамгүй урсгав. Тэдний дундаас дөрвөн хүүхэд мэндэлсэн ба хамтдаа авхуулсан гэрэл зургуудаа сошиалд дэлгэжээ.

Бидний хүүхдүүдийн хамгийн сайн аав байж, тэднийг чадах чинээгээрээ хайрладаг чамд баярлалаа! Аавуудын өдрийн мэнд хүргэе, Йе” гэж 41 настай Ким гэрэл зургийнхаа дор бичжээ.

Ким Кардашьян, Канье Уэст нар 2014 онд гэрлэж, 2022 онд салсан. Энэ хугацаанд тэд 9 настай Норт, 6 настай Сэйнт, 4 настай Чикаго, 3 настай Псалм гэх дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон. Одоо Ким өөрөөсөө 13 насаар дүү жүжигчин Пит Дэвидсонтой болзож байгаа юм.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button