Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Кардашиан: Ганц бие ээж болоход хэцүү байсан

Реалити шоуны од Ким Кардашиан “The Kardashians” шоуны шинэ дугаар дээрээ гэр бүл салалтынхаа тухай ярьжээ.

Ким 2021 оны хоёрдугаар сард Канье Уэстээс салах өргөдлөө өгсөн. Гэр бүл цуцлах үйл явц удаан үргэлжилж, тэд 2021 оны арван нэгдүгээр сард албан ёсоор салсан байна.

Канье Ким хоёр Норт, Сэйнт, Чикаго, Псалм нэртэй дөрвөн хүүхэдтэй. Ким өнгөрсөн наймдугаар сард “Today” агентлагт ярилцлага өгөхдөө гэр бүл салаагүй байхад Каньегийн гаргадаг хачин үйлдлүүд нь хүүхдүүдээ хамтдаа өсгөхөд хүндрэл учруулсан талаар ярьж байсан юм.

Тэрбээр тус ярилцлагадаа “Би түүний нэр хүндийг хамгаалсан. Хүүхдүүдийнхээ өмнө нэрийг нь хамгаалсаар байх болно. Хүүхдүүдийнхээ төлөө. Миний хүүхдүүд нэг л өдөр аавыг нь муугаар хэлээгүйд надад талархана” гэж хэлсэн аж.

Тэгвэл Ким “The Kardashians” шоуны энэ долоо хоногт нийтлэгдсэн шинэ дугаар дээр ганц бие ээж болоход хүнд хэцүү байсан, гэр бүлийн бусад гишүүд нь хэрхэн тусалсан талаар ярьжээ.

Гэр бүл салсны дараа Клой Кардашианы экс Тристан Томпсон их тусалж дэм болсон талаар Ким ярьжээ. Ким “Тристан буруу зүйл зөндөө хийсэн л дээ. Гэхдээ тэр маш олон сайн зүйл ч бас хийсэн тэр бол үнэхээр сайн найз. Хүүхдүүдтэйгээ зууралдан, хэцүү байсан цагт Тристан тусалсан” гэсэн байна.

Ким нэмж “Тристан миний хүүхдүүдийн тэмцээнийг ирж үзсэн. Тэр Сэйнттэй хоолонд орж хамт байн, миний талд зогсож их тусалсан. Би үүнийг нь хэзээ ч мартахгүй. Тийм учраас би хэзээ ч хүмүүс өөрчлөгдөж, сайжирч чадахгүй гэж хэлмээргүй байдаг” хэмээжээ.

Эх сурвалж: Unilad, Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button